Kimochi

Миний дуртай жимсний ач холбогдол

2010 оны 03-р сарын 31 Нийтэлсэн Dagiimaa
Амтат жимс хан борогцойд євчин эмгэгийг эдгээхvй ид шид байдаг нь амьдралд гарцаагvй ашигтай байж таарна. Хан борогцой бол хvмvvсын аагим халуун цагт чангаж ундаасах, хэвлийн хэсэг хєєх, шингээлт муудах, шээс цавьдаглах, толгой эргэн нvд эрээлзэх зэрэг євчний байдал илэрхэд тустай сайн жимс юм. Хан боргоцойн шvvсэнд ходоодны шvvстэй адилавтар нэг зvйлийн исгэлэн эд байдаг, энэ нь уурагтай зохицан шингээлтэд тусалдаг vйлдэлтэй юм. Хан боргоцойг эм эмнэлгийн журмаар ашиглах тухай 5 зvйлт арга хэмжээ гэвэл:

    1, Бєєрний vрэвсэлийг зохицуулах
    Хан боргоцойн 60 грамм мах болон улалжийн vндсийг усанд чанаад єдєрт 2 удаа ууна.

    2, Мєгєєрсєн хоолойн vрэвсэлийгбронхит зохицуулах
    Хан боргоцойн 120 грамм махыг чанаад, дараа нь 30 грамм зєгийн бал холиж хутгаад єдєр бvр хоёр удаа ууна.

    3, Шингээлт муудхыг зохицуулах
    Жимсны шvvс шахах машинаар шахаж гаргасан хан боргоцойн шvvсийг удаа бvр 40 миллилитрын хэмжээтэйгээр єдєр бvр хоёр удаа ууна.

    4, Чацга алдахаас сэргийлэх
    Шинэ боловсорсон хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд тvvхийгээр нь идэвч болно, удаа бvр 50 граммаар єдєрт 3 удаа идэж байвал ёлходосоос сэргийлж болох юм.

    5, Гэдэсний vрэвсэлээс сэргийлэх
    Хан боргоцойн 30 грамм навчийг усан чанаад єдєр бvр 3 удаа ууна Хан боргоцой идхэд анхаарах зvйл гэвэл, хан боргоцой идхэд хашил авдаг хvмvvс идэхгvй байвал зохино, харин хан боргоцойг тvvхийгээр нь идхээс ємнє давстай усанд дэвтээж байвал сайн байдаг, ингэвэл органик исгэлэн зvйл нь давстай усандаа задардаг сайн талтай юм.

Монголын бахархал

2010 оны 03-р сарын 31 Нийтэлсэн Dagiimaa

Түүхийн турш бид маш олон зүйл дээр анхдагч, эсвэл зарим зүйлийг тухайн цаг үеийн хамгийн төгс төгөлдөрт хүргэж чадаж байсан билээ. Нүүдэлчдийн дайн тулааны тактик төдийгүй, тэдний ахуй амьдрал нь эмх цэгцтэй нарийн дэг журмаар явагддаг байсан төдийгүй жинхэнэ амьдралын мөн чанарын утга учрыг олж амьдардаг байлаа.

 

Монголчуудын анхдагч байсан зүйлийг дурьдвал, анхны бактерлогийн дайныг хийсэн ажээ. Бат хааны цэргүүд Оросын хотуудыг байлдан дагуулах үедээ их эсэргүүцсэн хотыг бүсэлж аваад тахалтай тарвагыг хотын хэрэм давуулан шидэж, хотод тахал гарган бууж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг байв. Цаашлаад механикжсан арми үүсэхээс өмнө (анхны механикжсан хурдан арми 1939 онд дэлхийн 2-р дайны үед гарч ирсэн) 700-н жилийн турш нүүдэлчдийн цэрэг армийн хурдыг гүйцэх цэргийн хүчин байсангүй. Ахуйн амьдралын тухайд бод малыг нядлаад гүзээнд нь, харин бог малыг давсганд нь багтгаан аян замдаа авч явдаг нь хамгийн анхны фүд пилл буюу жижигхэн хэмжээнд асар их калори агуулсан бэлдмэлийг үүсгэж чадсан юм.

 

Монголчууд хүчирхэг улс байсныг энгийн нэг жишээгээр тайлбарлая. Улс орны ардын аман зохиол нь тэдний ахуй амьдралыг тод томруун тусгасан байдаг. Оросуудын хувьд ядуу хүнийг үнэлэх үнэлэмж нь “орох газаргүй, оочих аягагүй” гэж тэмдэглэсэн байдаг бол Солонгосын зохиолуудад “идэх хоолгүй, хоноглох газаргүй” гэх мэтчилэн авч үзсэн байдаг бол Монголчуудын үнэлгээгээр “таван хар ямаатай, навсархай бор гэртэй” гэж хэлдэг. Гэтэл Орос, эсвэл Солонгос өөрийн гэсэн гэртэй, сүүг нь саагаад уучих ямаатай (бүр тэгээд таван ямаа шүү!) байна гэдэг бол бараг л дундаас дээгүүр амьдралтай хүний жишиг юм.

 

Энэ мэтчилэн манай нүүдэлчин ард түмний соёлыг ололт, агуу их түүхийн бахархан бардмаар зүйлийг жагсаан бичвэл барагдашгүй их бөгөөд тэдний хойч үе болсон залуус бид Монголын түүхийг судлан уншиж, агуу түүхээ бахархан явах нь цаашдын гэрэлт ирээдүй өөд түлхэж өгөх гол хүчин зүйлийн нэг чухам мөн билээ. Үүх түүхээ үл мэдэх хүн ойд төөрсөн сармагчин мэт, өөрөөр хэлвэл соёлт хүн биш болох. Тиймийн учир түүх судрыг шимтэн унших нь залуу хүмүүс бидэнд зүйл ёсны хэрэг билээ.

 

Сэтгэлээр унахгүй байх арга

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Хэрэв та сэтгэл санаа хямралтай байгаа бол сэтгэлээр унахгүйн тулд дараах зөвлөгөөг дагаарай.
1 . Орой аль болох эрт унтах
2. Өглөө эрт босох
3. Хүмүүстэй уулзах, аль болох ганцаараа удаан байхгүй байх
4. Найз нөхдийнхөө төлөө цагаа бүү хайрла
5. Гоо сайхныхаа төлөө мөнгө үр
6. Унтахын өмнө кофе уухгүй байх
7. Хэнтэй ч гэсэн ном хаялцахад бэлэн байх
8. Дэлгүүрээр ойр ойрхон явж таалагдсан зүйлээ худалдан авах
9. Итгэлтэй ганц партнёртай байх
10. Тамхи татахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
11. Зурагт үзэж, ном сонин унших гэх мэтээр та өөрийгөө завгүй байлга

Bux.to-д хэрхэн холбогдож мөнгөтэй болох заавар

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Bux.to-д Бvртгүүлэх заавар :
Bux.to-д гишүүн болсоноор та сурталчилгаан дээр дарж, вэб сайтаар аялаж мөнгө олно. Процесс маш амархан! Та холбоос дээр дарж тухайн вэб хуудсыг 30 секунд үзсэнээр танд мөнгө төлнө. Та өөрийн найзуудаа зуучилсанаар илүү их ашиг олох болно. Та өөрийн үзсэн нэг вэб хуудас бүрд $0.01 авах ба өөрийн зуучлуулагчдын үзсэн вэб бүрээс бас $0.01 олно.
Мөнгө олох жишээ
» Та нэг өдөрт 10 сурталчилгаан дээр дарна = $0.10
» 20 зуучлуулагч тус бүр өдөрт 10 сурталчилгаан дээр дарна = $2.00
» Таны өдрийн ашиг = $2.10
» Таны долоо хоногийн ашиг = $14.70
» Таны сарын орлого = $63.00
Дээрх жишээнд би зөвхөн 20 зуучлуулагч болон 10 сурталчилгаан дээр жишээ авсан болно.. Зарим өдөр та түүнээс илүү сурталчилгаан дээр дарах боломжтой, зарим өдөр нь бага ч байж болно. Харин танд илүү олон зуучлуулагч байвал? Бас илүү олон сурталчилгаа байвал !
Хэрэв та бүртгүүлээгүй бол bux.to-d яг одоо бүртгүүлээрэй би танд процесс болгоныг нарийн тайлбарлаж өгье!.
Мөнгөө яаж хийх вэ !
Эхлээд бүртгүүлэх хэрэгтэй. Дараа нь login хийж ороорой ! Орснийхаа дараа Surf Ads гэж ороод үзэх ёстой сайтаа үзнэ. Өдөрт доод тал нь арван хэдэн сайт байдаг. Зарим үед хоёр илүү гараад гуч дөхдөг.
Та олон хүнд зуучилж чадвал өглөө сэрэхэд чинь тэр ч байтугай ОО-д бие засаж байхад чинь хүртэл орлого тань нэмэгдэх болно.
Би өнөөдрийнхөө үзэх ёстой сайтаа үзсэн болохоор улаанаар зурсан байна.. Та энэ сайтуудыг нэг нэгээр нь үзэх ёстой бeгeeд дээр нь 30 секунд гүйнэ тэрийг Done болтол хүлээгээд зөв гэсэн тэмдэг гарч ирсэн хойно уг цонхыг хаана.

Баруун дээд буланд register гэж байгаа.

Register: ийшээ орж бүртгүүлэх шаардлагатай

Username: өөрийн нууц нэр (энэ нэрээрээ bux.to-д орохдоо ашиглана 3-15 үсэгтэй байна)

Password: нууц үг буюу тоо байж болно (үүгээр bux.to-д ороход ашиглана 6-с дээш тэмдэгт байна)

Confirm password: нууц үгийг баталгаажуулна

Email address: мэйл хаягаа оруулна

Confirm Email address: мэйлийг баталгаажуулна(дахин оруулна)

Alert or YourBuxCard Email address for Payments-ийг бөлгөхийн тулд доорхи хашилтан дахь зааврыг дагана уу.

Alertpay
-д бүртгүүлэх: та мөнгөө авахын тулд эхлээд alertpay-д бүртгүүлэх хэрэгтэй үүгээр дамжуулж та bux.to дэх дансныхаа мөнгийг өөрийн visa, master cart-руу шилжүүлэх боломжтой.

Бүртгүүлэх заавар:

Эхлээд
www.alertpay.com-руу орно.

Sign up now: ийшээ орж бүртгүүлнэ

Personal starter: идэвхжүүлээд next дарна уу

First name: нэрээ бичнэ

Last name: овгоо бичнэ

Address line 1,address line 2: гэрийн хаяг бичнэ

City/town: оршин суугаа хот/аймаг

Country: оршин суугаа улс

Region: сум/дүүрэг

Postal code: улсын код (976-г бичнэ)

Country of citizenship: ямар улсын иргэн гэдгээ оруулна

Home phone: гэрийн утас

Work phone: ажлын утас

Mobile phone: гар утас exit: бичих албагүй

Occupation: өөрт тохирох ангилалыг сонго

Date of birth: төрсөн он сар өдрөө оруулна

Тэгээд next дарна.

Email address: өөрийн мэйл хаягаа оруулна

Re-enter email address: хаягаа баталгаажуулна

Password: мэйл хаягны нууц үг

Re-enter password: нууц үгний баталгаажуулалт

Transaction PIN: 4-с багагүй 8-с ихгүй дурын пин код(Нууц үгнээс өөр код оруулна)

Re-enter transaction PIN: пинээ баталгаажуулна (Нууц үгнээс өөр код оруулна)

Security question #1: нууц үг мартахад хэрэглэгдэх асуулт 1

Answer#1: хариулт

Security question #2: нууц үг мартахад хэрэглэгдэх асуулт 2

Answer#2: хариулт

Will this account the be used by any individual or organization other than yourself? : no
гэснийг нь идэвхжүүлнэ

Word verification-ний хамгаалалтын кодыг доор нь дуурайлган бичнэ

I agree to alertpay’s user agreement-ийг идэвхжүүлнэ.

Эцэст нь register дарж бүртгэгдэх үйл ажиллагаа дуусна.

Alertpay-д анх бүртгэгдэхэд мэйл хаяганд ирсэн заавраар нэтвэрнэ. Энэ нь Alertpay-д бүртгэгдсэнийг баталгаажуулж байгаа нэг хэлбэр юм. Мэйлд ирсэн холбоосуудын эхний холбоосоор нэвтэрнэ.}

Эргээд bux.to-ийнхээ бүртгэлд шилжээд Alert or YourBuxCard Email address for Payments: Email хаягаа оруулна

Your country: оршин суугаа газраа сонгоно

Referrer (if any): nature84 гэж оруулна.

I accert the terms of service: идэвхжүүлнэ

Security code: хамгаалалтын кодыг доор нь дуурайлган бичнэ

Эцэст нь register дээр дарж та bux.to-ийн гишүүн болно.


Ингээд bux.to-руу ороод login дээр даран нууц нэр үгээ бичээд хамгаалалтын кодыг дуурайлган бичээд login гэж орно. Нэрвэрсэний дараа шууд ажилдаа орохын тулд Surf Ads-ийг дарна. Энд таны хийх ёстой ажил буюу хаягуудыг эхнээс нь үзнэ. Шинэ цонх нээгдэх ба тэнд 30 секунд гүйнэ. Уншиж дуусаад done гэсэн бичгийн ард зөв гэсэн тэмдэг гарч ирэхэд тэр хаягыг хаана.


My stats-руу ороход:

#of website visites: таны нийт уншуулсан вэбийн тоо

#of referrals (view): таны доорхи гишүүдийн тоо

#of referral website visits: таны доохи гишүүдийн үзсэн сайтын тоо

#of credit/debit (view): таны бонус оноо

Account balance (cashout): таны хийсэн ажлын хөлс

Total amount paid: авсан мөнгөний санах ой


Эргээд surf ads дээр дарахад уншуулсан хаягууд улаан зураасаар дарагдсан байх болно. Эдгээр нь 24 цагийн дараа дахин идэвхжинэ. Ингээд л болоо ийм маягаар ажил үргэжлэнэ.

Мөнгөө яаж авах бэ?

Alertpay-ээс карт руугаа яаж мөнгөө шилжүүлэх бэ?

Bux.to-ээс Alertpay-руу мөнгө оруулахын тулд Bux.to-ийн Mystats-д байрлах таны хийсэн мөнгөний хэмжээний хажуу талд Cashout буюу бэлэн мөнгө гаргах гэсэн товчлуур дээр дарна. Дарахад Convert to cash via alertpay/card гэсэн товчлуурыг даран өөрийн Alertpay хаягруугаа илгээнэ. Түүний дараа таны Alertpay хаяг руу мөнгө чинь орсон байх болно.


Мөнгөө яаж өөрийн карт руугаа шилжүүлэх вэ?

1- р алхам: та өөрийн хаягаараа Alertpay-рүүгээ нэвтэрч орох хэрэгтэй

2- р алхам: түүний дараа хаягруугаа ороход дээд талд саарлаар

Overview / Deposit / WithDraw / History / Profile

Гэсэн товчлууруудаас Profile гэсэн цонхонд хулганаа 2 холбоос гарч ирнэ. Түүний Financial гэсэнд хулганаараа хүрэхэд дахин холбоосууд гарч ирнэ. Түүний Credit card гэсэн товчыг дарахад картын цонх гарч ирнэ. Ингээд та өөрийнхөө картныхаа дугаарыг оруулаад өөрийнхөө карт руу мөнгөө шилжүүллээ гэсэн үг.

Өөрт гишүүн элсүүлэх.
Элсэх гэж байгаа хүнийхээ бүртгэлийн Referrer (if any): хэсэгт нь өөрийн нууц нэрийг оруулахыг зөвлөх хэрэгтэй ингэснээр та өөрийн доор гишүүнтэй боллоо гэсэн үг дээ.
Энд жишээ дурьдахад 400-д гишүүнтэй болсон хүн ч байгаа гэдгийг сануулъя та мөнгөний хэмжээг нь тооцоолоод үз л дээ хэд болж байна? та хичээхийн бол үүнээс ч ихийг олох боломжтой.

Интернэтийн сүлжээ

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

1969 онд Калифорнийн Лос Анжелосын Их Сургууль, Станфордын Судалгаа Шинжилгээний Институт, Калифорнийн Санта Барбагийн Их Сургууль, Ютагийн Их Сургуулиудийг хооронд нь холбосон компьютерийн сүлжээг байгуулах анхны оролдлого хийгджээ. Энэ сүлжээний зорилго нь холбооны шугам ашиглан мэдээллийг найдвартайгаар түргэн шуурхай дамжуулах техник технологийг боловсруулах явдал байв. Энэхүү туршилтын сүлжээ амжилттай болсноор 1969 оны 9-р сард дээрх дөрвөн сургуулийг LEASED LINE ашиглан холбосон 50KBPS хурдтай сүлжээг байгуулан ARPANET сүлжээ гэж нэрлэснээр интернэтийн сүлжээ үүсчээ.

Туршилтын ARPANET сүлжээ амжилттай болсон тул удалгүй нэлээд хэдэн томоохон байгууллагууд, их сургуулиуд түүнийг өдөр тутмыгхаа харилцаа холбоонд ашиглах зорилгоор ARPANET-д нэгдэх болсноор 1975 онд ARPANET сүлжээ туршилтын сүлжээнээс өргөн хэрэглээний үйлчилгээний сүлжээ болон хувирсан юм.

Цаашид энэхүү сүлжээг өргөжин тэлэхэд Калифорнийн Берклейн Их сургууль онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ сургуулиас гаргасан BSD UNIX (BERKELEY SOFTWARE DISTRIBUTION UNIX) нь TCP/IP протокол ашигласан анхны үйлдлийн систем. Энэ UNIX системийг ашигласан MAINFRAME, MINICOMPUTER, MICROCOMPUTER-ууд нь хоорондоо TCP/IP протоколыг ашиглан чөлөөтэй харилцах боломжтой болжээ. 1983 оноос TCP/IP протоколыг стандарт болгон баталж сүлжээнд холбогдсон компьютеруудыг шинэ протокол уруу шилжихийг шаарджээ.

1983 оноос MILNET (БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН), ARPANET (БАТЛАН ХАМГААЛАХЫН БУС САЛБАРЫН) гэсэн хоёр хэсэг болон салсан энэ үеэс эхлэн энэ хоёр сүлжээг ерөнхийд нь INTERNET гэж нэрлэх болжээ.
Энэ үед интернэтийн сүлжээг өргөжин тэлэхэд саад болж байсан гол зүйл нь зөвхөн улс төртэй холбоотой буюу технологийн нууцаа бусдад алдахгүй хадгалснаар давуу байдлаа хадгалж үлдэх бололцоотой гэж үзэж байсан тэр цаг үетэй холбоотой.

1991 оноос АНУ-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтийн сүлжээнд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий нийтэд зарласан юм.
Интернэтийн сүлжээ нь холбоо харилцааны технологид гарсан ололт амжилтыг амжилттай ашигласнаар өнөөдөр дэлхийг хамарсан өргөн хэмжээний мэдээллийн сүлжээ болж чадсан төдийгүй өөртэйгээ ижил төрлийн сүлжээнүүд болох USANET, E.T.NET, THE WELL, LAWNET, CARL, SPAN, NSFNET зэрэг сүлжээнүүдийг өөртөө нэгтгэжээ. 

WEB ХУУДАС
Өнөөдөр ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр төрөл бүрийн программ хангамж, зар сурталчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол, танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB хуудсыг ашигладаг.
WEB хуудас нь өөр хуудсууд уруу орох холболтуудыг буюу гипертекстүүдийг агуулна. Энд тодорхой тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн дээр хулганаар дарахад түүнтэй холбоотой шинэ мэдээллийг буюу шинэ хуудсыг үзэж болдог тийм текстийг гипертекст гэж ойлгоно. WEB хуудсан дээр эдгээр гипертекстүүдээс гадна энгийн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг гээд бүх төрлийн мэдээлэл агуулагдаж болно.

Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-д зохиосон (TIM BERNERS-LEE) бөгөөд 1993 оноос интернэтийн сүлжээнд авч ашиглах болсон.
WEB хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг. 
- WEB ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
- WEB SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга 
- WEB SERVER WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.

Интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Жишээ нь мэдээллийн CNN агентлагийн интернэт дэх хаягийг буюу WEB хуудасны хаягийг хэрхэн бичдэгийг үзүүлье.

 http://www.cnn.com
Энэ нь мэдээллийн CNN агентлагаас эрхлэн гаргадаг өдөр болгон шинэчлэгдэж байдаг WEB хуудасны хаяг бөгөөд энэ хуудаснаас дэлхий дээр болж байгаа улс төр, цаг агаар, бизнэс, шинжлэх ухаан, урлаг, спорт, загварын ертөнцөд болон бусад хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Эхний хэсэг болох HTTP нь тухайн WEB хуудсыг интернэтийн сүлжээгээр дамжуулахад ашигласан протоколын нэр. Ерөнхийдөө дараах протоколуудыг өргөн ашиглана.
HTTP (HYPER TEXT TRANSFORT PROTOCOL)
гипертекстийг дамжуулахад хэрэглэгддэг үндсэн протокол. Энэ протоколыг ашиглан интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзнэ
ЖИШЭЭ НЬ:
http://www.zol.mn
Энэ протокол нь TCP протоколын 80-р портыг ашиглана.
Зарим WEB SERVER-үүд нь өөр портыг ашиглаж байж болно. Жишээ нь www.zol.mn сервер нь 8080 портыг ашигладаг бол:
http://www.zol.mn:8080
FILE
Интернэтийн сүлжээний серверүүдэд байрлуулсан ямар нэгэн файлыг үзэхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
file://ftp.zol.mn/pub/files/zol.txt
FTP (FILE TRANSFOR PROTOCOL) БОЛОН GOPHER
Интернэтийн сүлжээний серверүүдээс файл татан авах болон илгээхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
ftp://ftp.zol.mn/songs.mp3
gopher://gopher.zol.mn

Дараагийн гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа WEB SERVER-ийн (зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр.
WWW тухайн серверийн хост компьютерийн нэр
ZOL тухайн серверийн нэр буюу 2-р төвшиний домайн
COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг болохыг илэрхийлнэ. Үүнийг мөн дээд төвшиний домайн гэж ч нэрлэдэг.
АНУ-д дээд төвшиний 6 DOMAIN байдаг.
GOV засгийн газрын байгууллага
MIL батлан хамгаалахын байгууллага
EDU боловсролын байгууллага
COM худалдааны болон бизнесийн байгууллага
ORG чөлөөт олон нийтийн байгууллага
NET сүлжээний байгууллага
Мөн түүнчлэн
UK ИХ БРИТАНИ
AU АВСТРАЛИ
CA КАНАД
MN МОНГОЛ
JP ЯПОН
TW ТАЙВАН
DE ГЕРМАН
FR ФРАНЦ
AT АВСТРИ
SE ШВЕД 

Ерөнхийдөө URL нь дараах бүтэцтэй байна.
PROTOCOL://HOST/PATH/FILENAME
Жишээ нь:
HTTP://WWW.HOUSE.GOV/AGRICULTURE/SCHEDULE.HTM
 1. PROTOCOL: HTTP
 2. HOST COMPUTER NAME: WWW
 3. SECOND-LEVEL DOMAIN NAME: HOUSE
 4. TOP-LEVEL DOMAIN NAME: GOV
 5. DIRECTORY NAME: AGRICTULTURE
 6. FILE NAME: SCHEDULE.HTM

WEB хуудсыг хийхэд зориулагдсан албан ёсны программчлалын хэлийг HTML (HYPER TEXT MAKEUP LANGUAGE) гэнэ. Программчлалын энэ хэлийг ч гэсэн мөнөөх CERN-д анхлан зохиосон. Үүнээс гадна WEB хуудсанд дараах программчлалын хэлүүдийг ашигладаг.

JAVA
WEB хуудсанд хөдөлгөөнтэй дүрс, бичиг зэргийг оруулахад ихэвчлэн ашиглагдана. Программчлалын энэ хэл нь C++ хэлтэй нэлээд төсөөтэй. Энэ хэл дээр бичигдсэн программыг JAVA APPLET гэнэ. WEB хуудсанд JAVA ашиглах нь түүний интернэтийн сүлжээгээр дамжигдах хурдыг багасгадаг муу талтай.

JAVASCRIFT
WEB хуудсыг тод бүдэг болгох, хулганы заагчийг гүйлгэх болон хулганаар дарахад тексүүдийн өөрчлөгдөх хэлбэрийг сонгох, POP UP MENU- г хийх г.м HTML-ээр хийх боломжгүй олон зүйлийг энэ хэлийг ашиглан хийх боломжтой.

VRML (VIRTUAL REALITY MODELING LANGUAGE)
WEB хуудсанд гурван хэмжээст обьектийг оруулахад ашиглагдана.

CGI (COMMON GATEWAY INTERFACE)
Өөр программчлалын хэл дээр бичигдсэн программыг WEB хуудсанд холбож өгнө.

WEB хуудсанд төрөл бүрийн дуу, баримт бичиг хавсаргасан тохиолдолд тэдгээрийг үзэхэд зориулагдсан программыг PLUG-INS гэж нэрлэдэг. Жишээлбэл ACROBAT READER — PDF форматтай файлыг унших, QUICKTIME — дуу болон хөдөлгөөнт дүрс бүхий видео үзүүлбэрийг үзэх зориулалттай г.м.

Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер бүхэн өөрийн гэсэн IP хаягийг ашигладаг. Жишээ нь 202.5.192.8
Тэгвэл энэхүү IP хаягийг DOMAIN NAME уруу хөврүүлэх үүргийг DNS SERVER гүйцэтгэдэг. Тэгвэл энэ талаар мэдээллийг дараагийн гарах номноос уншиж үзэхийг зөвлөж байна.

WEB BROWSER
Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг хайн олж үзэхэд зориулагдсан программ хангамжийг WEB BROWSER гэнэ. Өөрөөр хэлбэл WEB BROWSER-уудын тусламжтайгаар интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудсуудыг хайн олж үздэг.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-ийн эрдэм шинжилгээний ажилтан Тим Бернэнс Ли судалгааны үр дүнг харуулсан мэдээллийн санг байгуулах зорилгоор байгуулж байсан бол анхны WEB BORWSER-ийг мөн л энд энэхүү мэдээллийн санг үзэх зорилгоор бүтээжээ. Харин одоо ашиглагдаж байгаа WEB BROWSER-ийг буюу зөвхөн текстүүдээс гадна зураг, график, хөдөлгөөнт дүрсийг үзэхэд зориулагдсан анхны WEB BROWSER болох MOSAIC-ийг 1993 онд Америкийн Нэгдсэн Улсын Иллинойсын Их Сургуульд бүтээн гаргажээ.
MOSAIC, INTERNET EXPLORER, NETSCAPE COMMUNICATOR, OPERA зэрэг маш олон төрлийн WEB BROWSER-ууд байдаг ч өнөөдөр MICROSOFT фирмийн зохион гаргасан INTERNET EXPLORER программ тэргүүлэх байр суурьтай байна.


Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзэхийн тулд интернэтэд холбогдсон компьютераас WEB BROWSER-ийг ашиглан тухайн WEB хуудсыг агуулж буй сервер рүү дараах агуулга бүхий хүсэлтийг тавина. Энд тухайн WEB BROWSER-ийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудасны хаяг, хэрэв тухайн WEB хуудсыг үзэхийн тулд бүртгүүлсэн нэр, нууц үг ашигладаг бол тэдгээрийг зэрэг мэдээллийг агуулсан хүсэлтийг HTTP протоколыг ашиглан илгээнэ. HTTP протокол нь TCP протоколын 80-р сувгийг ашиглан дээрх мэдээг дамжуулна. Тухайн мэдээ сервер дээр хүрэлцэн очих замыг DNS SERVER, GATEWAY зэрэг нь хариуцан гүйцэтгэнэ.

Ингэсний дараа WEB SERVER-ээс дараах агуулга бүхий мэдээг хүсэлт гаргасан компьютер уруу илгээнэ. Энд тухайн серверийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудас олдсон эсэх талаарх мэдээ (олдсон бол 200, олдоогүй бол 404, хаяг алдаатай бол 400, тухайн сервер хэт ачаалалтайгаас хариу өгч чадахгүй бол 502 г.м эдгээр коднуудын талаарх мэдээллийг дараагийн номонд үзүүлэх болно), хэрэв тухайн WEB хуудас олдсон бол түүний HTML-ийн хувилбар зэргийг илгээнэ. Ингээд WEB BROWSER тухайн WEB хуудасны HTML-ийг ашиглан WEB хуудсыг гаргаж үзүүлнэ. Харин WEB хуудсан дээрх зураг болон бусад хөдөлгөөнт дүрс бүхий файлуудыг WEB серверээс татан авч ашигладаг тул тэдгээр нь харьцангуй удаан дамжуулагдана.

Ихэнх WEB BROWSER-уудын ажиллах зарчим адилхан байдаг тул MICROSOFT INTERNET EXPLORER программыг сонгон авч тайлбарлая.
Эхлээд модем болон дотоод сүлжээгээр дамжуулах зэрэг аль нэг арга замаар интернэтийн сүлжээнд холбогдсон байна. Хэрэв дотоод сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдсон бол шаардлагатай тохируулга хийх хэрэгтэй эсэхийг сүлжээний администратораас асууж лавлах хэрэгтэй. Бусад тохиолдолд ямар нэгэн тохиргоо хийхгүй. Холболт амжилттай болсон тохиолдолд INTERNET EXPLORER программыг ажиллуулан интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
ADDRESS-ийн арын хоосон зайд үзэхийг хүссэн WEB хуудасныхаа хаягийг бүрнээр бичиж өгөөд гарын ENTER Товчлуурыг дарж тухайн WEB хуудсыг үзнэ.
Жишээ нь:
http://www.mongolnet.mn
http://www.mongol.net
http://www.mol.mn
http://www.mobinet.mn
Сүүлийн үеийн ихэнх программуудын гол давуу тал нь командын хэрэгслүүдийг түлхүү ашиглах болсонтой холбоотой. Эдгээр командын хэрэгслүүдийг ашиглахад амархан буюу тухайн хэрэгсэл дээр хулганаар дарах замаар командыг шууд өгөх боломжтой байдаг тул ажиллагааг тун хялбар болгож өгнө. Тиймээс ихэнх өргөн хэрэглэгддэг энгийн командуудыг командын хэрэгслээр, бусад тохируулгатай холбоотой командуудыг MENU ашиглан хийх болсон.

Ингээд INTERNET EXPLORER программд өргөн ашиглагддаг командын хэрэгслүүдийн талаар үзье.
BACK  өмнөх хуудас уруу буцна
FORWARD  BACK-аар буцаагдсан хуудсыг эргүүлэн буцаана 
STOP  үйлдлийг буюу тухайн WEB хуудсыг ачаалах үйлдлийг зогсооно
REFRESH  Тухайн WEB хуудсыг дахин шинээр ачаална
HOME  INTERNET EXPLORER программын эхний хуудас буюу HOME PAGE-ийг гаргана
SEARCH  Интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайхад ашиглагдана
FAVORITIES  өөрийн сонирхолтой хуудсуудыг хадгалахад зориулагдсан фолдер буюу хайрцаг
HISTORY  Ямар ямар хуудсууд уруу орж үзэж байсан тухай тэмдэглэлийг гаргаж үзүүлнэ.
FULLSCREEN  WEB хуудсыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр нь тохируулна
MAIL  MICROSOFT OUTLOOK программыг ашиглан захиа бичих болон захиагаа шалгана

WEB ХУУДСАН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ
WEB хуудсан дахь мэдээллийг зөвхөн уншиж танилцахаас гадна принтерээр дамжуулан цаасан дээр хэвлэж болно. 
 - WEB хуудсан дээрх бүх мэдээллийг хэвлэхийг хүсвэл FILE MENU-гийн PRINT командыг ашиглана. 
 - WEB хуудсан дээрх мэдээллээс тодорхой хэсгийг нь тасдан авч хэвлэхийг хүсвэл хэвлэх хэсгээ харлуулан тэмдэглээд тэмдэглэсэн хэсэг дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг нь дарна. Энэ үед гарч ирэх SHORTCUT MENU-гээс PRINT командыг сонгоно. Эсвэл хэвлэх хэсгээ тэмдэглэчихээд FILE MENU-гийн PRINT командыг ашиглан PAGE RANGE-аас SELECTION гэдгийг сонгож хэвлэнэ. 
 - WEB хуудасны талаарх зарим нэмэлт мэдээллийг хэвлэхдээ FILE MENU-гийн PAGE SETUP командыг ашиглана.
PAPER 
SIZE цаасны форматыг сонгоно
ORIENTATION
PORTRAIT хуудсыг босоо байрлуулна
LANDSCAPE хуудсыг хэвтээ байрлуулна
MARGINS
LEFT хуудасны зүүн талын зай
RIGHT хуудасны баруун талын зай
TOP хуудасны дээд талын зай
BOTTOM хуудасны доод талын зай
HEADERS AND FOOTERS
HEADER хуудасны дээд хоосон зайд мэдээлэл оруулна
FOOTER хуудасны доод хоосон зайд мэдээлэл оруулна

 &u хуудасны url хаяг
&p хуудасны дугаар
&P нийт хуудасны тоо
&b гол текстийн нэр
&d системийн огноо
&t системийн цаг

Жишээ нь:
HEADER &b хуудас &p (нийт хуудас&P)
FOOTER &u&b&d

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
 1. WEB хуудсыг HTML файл болгон дискэн дээр хадгалахдаа FILE MENU-гийн SAVE AS командыг ашиглана.
PAGE IN файлыг хадгалах газрыг зааж өгнө
FILE NAME тухайн файлдаа нэр өгнө
2. INTERNET EXPLORER программыг ашиглаж байх тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг хадгалах бөгөөд зураг, график, хөдөлгөөнт дүрсүүдийг хадгалахгүй.
3. WEB хуудсан дахь зургийг хадгалахын тулд тухайн хадгалах зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарахад гарч ирэх командын цэсээс SAVE PICTURE AS командыг сонгож зургийг хадгална.
PAGE IN хадгалах газраа зааж өгнө
SAVE AS TYPE зургийн форматыг сонгоно
FILE NAME зурагтаа нэр өгнө

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛАХ
Хуулах текстээ харлуулан тэмдэглээд EDIT MENU-гийн COPY командыг ашиглан тэмдэглэгдсэн текстийг завсрын санах ой уруу хуулна. Дараа нь текстийг хуулах программынхаа ажлын хуудсан дээр (жишээлбэл WORD, EXCEL г.м) курсороо аваачаад PASTE командыг өгч завсрын санах ойд хуулагдсан текстийг гарган ирнэ. Зургийг хуулахдаа тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс COPY командыг сонгож зургийг завсрын санах ой уруу хуулна.

WEB ХУУДАСНЫ HTML
WEB хуудас хэрхэн бичигдсэн болохыг үзэхийг хүсвэл VIEW MENU-гийн SOURSE командыг ашиглан тухайн хуудасны HTML-ийг үзэж болохоос гадна компьютерт хадгалан авч болно. Тухайн хуудасны HTML-ийг мэдсэнээр тэр хуудсыг дуурайлган хийх боломжтой болно.

ЗУРГИЙГ ДЭЛГЭЦЭН ДЭЭР ТАВИХ
Тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс SET AS WALLPAPER командыг сонгож зургийг дэлгэцэнд тавина.

WEB ХУУДСЫГ ЭЛЕКТРОН ШУУДАНГААР ИЛГЭЭХ
FILE MENU-гийн SEND-ээс PAGE BY MAIL болон LINK BY MAIL командуудыг сонгож шаардлагатай тохируулгуудыг хийсний дараа SEND командыг ашиглан илгээнэ.

БУСАД БОЛОМЖУУД 
 - WEB хуудсыг хурдан үзэхийн тулд VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командыг сонгоход гарч ирэх ADVANCED хавтсын MULTIMEDIA талбараас SHOW PICTURE, PLAY ANIMATIONS, PLAY BIDEOS, PLAY SOUNDS сонголтуудыг идэвхгүй болгоно. Ингэсэн тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг үзэх бломжтой болох учраас WEB хуудас харьцангуй хурдан ачаалагдана. Эдгээр сонголтуудыг хүчингүй болгосон тохиолдолд зургийг үзэхийг хүсвэл тухайн зургийг тэмдэглэсэн хэсэгт хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарж гарч ирэх командуудаас SHOW PICTURE гэдэг  командыг ашиглан зургийг үзэж болно. Эсвэл дээрх сонголтуудыг идэвхтэй болгосны дараа REFRESH товчлуурыг ашиглан WEB хуудсыг шинээр ачааллана. 

 - Хэрэв таны бичсэн URL алдаатай бол адил төсөөтэй хаягуудаас хайхыг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командаас ADVANCED хавтсыг нээж SEARCH WHEN URL FAILS-аас ALWAYS SEARCH болон SEARCH ASK сонголтуудын аль нэгнийг идэвхтэй болгоно. 

- Хэрэв WEB хуудсыг хэвлэх үед түүн дээрх зургууд хэвлэгдэхгүй бол VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос ADVANCED хавтсыг нээж PRINTING-ээс PRINT BACKGROUND COLOR AND IMAGES сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй. 

- INTERNET EXPLORER программ нээж үзсэн WEB хуудсуудыг цуглуулдаг. Ингэж цуглуулснаар дахин уг хуудас уруу ороход харьцангуй хурдан байдаг. Энэ зорилгоор хатуу дискэн дээр авсан зай cache гэж нэрлэдэг. Тэгвэл CACHE-ийн хэмжээг ихэсгэхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж TEMPORARY INTERNET FILES-аас SETTING товчлуурыг дарахад гарч ирэх цонхноос AMOUNT OF DISK SPACE TO USE слайдерыг баруун тийш шилжүүлэх хэрэгтэй.

- Хэрэв HOME PAGE гэж нэрлэгддэг INTERNET EXPLORER программыг эхлэн ажиллуулахад гарч ирэх WEB хуудсыг өөрчлөхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж HOME PAGE талбарын ADDRESS хэсэгт өөрийн сонгосон WEB Хуудсын хаягийг бичиж өгнө. 

- Хэрэв тухайн WEB хуудас интернэтээр дамжуулагдахдаа HTTP протоколыг ашиглаж байвал тухайн хуудасны хаягийг бичихдээ HTTP гэдгийг нь бичих шаардлагагүй. 

- Хэрэв ADDRESS талбарт cnn гэж CTRL+ENTER товчлуурыг дарвал http://www.cnn.com хаягтай WEB хуудсыг ачаална. Өөрөөр хэлбэл COM төрлийн WWW-гээр эхэлдэг URL хаягийг бүтнээр нь бичих шаардлагагүй зөхвөн голын хэсгийг нь бичээд CTRL+ENTER товчлууруудыг хослуулан ашиглаж тухайн WEB хуудсыг ачаалж болно.


Эмэгтэйчүүд үнэнчээр үерхдэг үү

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Хов живэнд дуртай найз бүсгүй Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай.

Эмэгтэй найз итгэл даах чадвар султай Бүгдээрээ тийм биш. Гэхдээ эмэгтэй хүний биологийн онцлогоос шалтгаалан тэд нууц хадгалж чаддаггүй. Хамгийн итгэлтэй найз ч яриандаа халсан үедээ санаандгүйгээр таны нандин нууцыг дэлгэчих магадлалтай. Ямар нэгэн зөрчил, хэрэлдэж муудсаны дараа энэ асуудал бүр хурцаар тавигдана. Тиймээс эмэгтэй найзынхаа онцлогийг харгалзан нууцаа дэлгээрэй.

Хөөрхөн найз хөнөөлтэй Урт хөл, нарийхан бэлхүүстэй гоолиг хөөрхөн найз бүсгүй танд илүү ачаалал нэмнэ. Мэдээж гоолиг бие, хөөрхөн царайгаар эрчүүдийн анхаарлын төвд байна. Эрчүүдийн дунд хэрхэн гялалзаж байдгаа эцэс төгсгөлгүй ярих нь таны сэтгэл санааг хямруулж, өөрийгөө дутуу үнэлэхэд маш ихээр нөлөөлнө. Ийм найзын дэргэд та ямагт өөрийгөө голох "хоёр"-т тавих мэдрэмж төрөх нь шаналгаатай. Иймд хөөрхөн найзтай байх тийм ч таатай хэрэг биш. Хэрэв тийм найзтай бол харьцаагаа бүрмөсөн тасал гэсэнгүй. Зөвхөн тодорхой хэмжээний зай барь гэсэн үг. Жирийн танилын харьцаа тогтоо. Ингэвэл танд өөрийгөө бухимдуулах асуудал бага гарна.

Хамт ажилладаг найз бүсгүй Он жилээр шалгарсан, нягт, ажил хэрэгч харьцаатай найз эмэгтэй хамгийн шилдэг хувилбар. Ажилд чинь туслах, цаг тухайд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүх амлалт, гэрээ хэлцлийг биелүүлэх, хувийн амьдралын тань нарийн ширийн рүү өнгийх гэж зүтгэхгүй сайн найз болж чадна.  

Ертөнцийн 3

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Гурван чангарах:
Муу эр архинд чангарах
Муу эм хэрүүлд чангарах
Муу дээс усанд чангарах

Гурван галзуу
:
Архи нь хэтэрсэн согтуу нэг галзуу
Амьтныг айлгасан эм нэг галзуу
Айлаа сахисан нохой нэг галзуу

Гурван ухаантай:
Дархан хүн бурхан ухаантай
Тамхичин хүн тал ухаантай
Согтуу хүн сохор ухаантай

Гурван их:
Агсарсан хүн солио нь их
Архидсан хүний галзуу нь их
Алиарсан хүний шог нь их

Гурван шинж:
Архичин болбол доройтохын шинж
Авираа засвал ухаарахын шинж
Ажлаа шамдвал дэвжихийн шинж

Гурван гажуу:
Ажилгүй эр согтуу
Аавгүй хүү сагсуу
Аальгүй эм хагсуу

Гурван муухай:
Ах дүүтэйгээ хэрэлдэж муудалцвал нэг муухай
Аав ээжийгээ загнан хараах нэг муухай
Архи тамхитай найзалж нөхөрлөх нэг муухай

Анхны өнгөт принтер

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
HP Paintjet өнгөт принтер нь амжилт олсон анхны моделиудын нэг ба 1987 онд 1000$ үнэтэй байсан ба өнгөтөөр 180х180 DPI нягтруулгатайгаар хэвлэдэг байжээ. 1993 оноос энэ принтерийг үйлдвэрлэхээ болисон ба түүнийг илүү сайн илүү хямдхан загваруудаар сольсон байна. 1999 оны 7-р сарын нэгнээс хойш ( 51606A, 51606B, 51606C, 51606R, 51606Y ) маягийн өнгөт картридж үйлдвэрлэхээ больжээ.  

Зурхай

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Хонь
Дэндүү түрэмгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.
Үхэр
Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хүргэхээс сийхгүй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ түүний бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай ч хүнд мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч үнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр булээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.
Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн xүүxэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.
Мэлхий
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.
Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, үглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг нь өр хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.
Жинлүүр
Аз нь харьчихсан гэж болохоор xүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хүн өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж, будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам зохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх амьдралынх нь туршид өөрт нь яршиг төвөг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Үнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.
Матар
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эерэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгуй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.
Хумх
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.
Загас
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Хэрхэн IP хаягаа олох вэ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

IP хаяг нь компьютерыг тань таних болон интернэт дахь сервер бүхий эгнээ тоонууд юм. Энэ нь мөн нарийн үйлдлүүдэд хэрэглэгддэг жишээ нь: зайнаас компьютердаа холбогдох гэх мэт.

Алхмууд:
1. Хэрэв та XP-тай бол Start цэснээс All Programs-ыг сонгож "Accessories" дарснаар "Command Prompt" гэсэн цонх гарч ирнэ. Эсвэл Start цэснээс Run-ыг дарж дараа нь command ОК товчийг дарах замаар орж болно.
2. Үүний дараа хар хайрцаг гарч ирэх ба түүн дээр  “ipconfig”-ийг шивж бичиж өгнө.
3. IP хаягийг өгөх хүртэл та түр хүлээнэ үү! DNS нь магадгүй зарим нэмэлт мэдээлэлтэй гарч ирж болно.

Зөвлөмж:
Та local network биш тохиолдолд дээрх алхамуудыг хийх ёстойг мэдэж байх. Үгүй бол таньд интернэт дахь гол хаягийг бус харин local дахь хаягийг гаргаж ирэх болно.
http://whatismyipaddress.com/ гэсэн веб хаягаар орон та IP хаягаа хурдан
хугацаанд олох боломжтой. Компьютер дээрээсээ өөрийн IP хаягаа дээрх алхмуудаар олох нь илүү найдвартай байх болно гэдгийг сануулъя.
IP хаяг тань ийм байдлаар бичигдсэн байх болно: xxx.xxx.xxx.xxx.
таны IP хаяг тань 0-254 хоорондох тоог агуулах ба сайт дээр таны IP хаягийг
0.288.288.274 гэж бичсэн бол энэ нь жинхэнэ хаяг биш байж болно. Үүний оронд
207.184.24.254. ийм байх боломжтой юм.

Анхааруулга:
• Хэрэв та LAN дээр байгаа бол дээрх алхмаар LAN дахь IP хаяг тань гарч ирэх болно.
• IP мэдээллийн сайтаас дугаараа хайж олж байгаа бол AOL гэх мэт веб итгэмжлэлийн дугаар гарч ирэх боломжтойг сана.
• IP дугаарыг авахын тулд элдэв софтвер-ийг татахгүй байхыг зөвлөж байна

Рокер зурхай

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Хонь 12 ордоос хамгийн цоглог бөгөөд хүчтэй орд. Энэ ордны рокерүүд ширүүн бөгөөд түргэн зантай энэ нь тэдэнэд сайн муу 2 талыг авчирдаг. Эрч хүч нь унтрашгүй цуцашгүй түүнийг анзаарахгүй байхын аргагүй энэ чанар тэднийг хөдөлмөрч бөгөөд шаргуу болохыг харуулна. Нөгөө талаар тэд хэт их түргэн цочмог уураар аливаа зүйлийг сүйтгэхдээ гаргуун. Хонины ордны рокерүүд ихэвчлэн аялгуулаг бөгөөд сэтгэл зүй болон бие махбодид нь нөлөөлж чадахуйц урсгалын хөгжмийг түлхүү сонсдог боловч тэд нэг халалт авсан бол доргио хэмнэл хүнд хардкор д бол нугасгүй нэг ёсондоо тэд ганцаараа ч олуулаа байгаа үедээ ч тэд рокер гэдгээ харуулж чаддаг. Энэ ордны рокерүүд их сониучхан янз янзын зүйл сонирхож оролдох нь элбэг. Тэдний дундаас агуу их авьяаслаг уран бүтээлчид төрдөг нэг урсгалын хэв маягтай эвлэрдэггүй.

Үхэр Ихэвчлэн дуу цөөтэй боловч хариуцлагатай хүмсүүд. Амьдралыг байгаа чигээр нь үнэлж чаддаг. Тэдний сонирхолыг гоё сайхан хараа булаам зүйлүүд татдаг учраас их мэдрэмтгий мэдрэмжтэй рокерүүд байдаг байна. Тэд урсгалдаа үнэнч бөгөөд тууштай рокерүүд гэж дүгнэж болох ч үхэрүүд маань урсгалаа сонгохдоо олон талыг харж сонгодог учраас тэд нэг сонгосон урсгалдаа үнэнч байдаг. Итгэл найдварын илэрхийлэл болсон хүмсүүд байдаг гэнэ.

Ихэр Тэднийг урьдчилж хэлэх хэцүү. Тэд юу ч байж магадгүй юу ч болж магадгүй. Тэд өөрсдөө таалагдсанаа л сонсож мэдэрч дагадаг үүгээрээ ч хувьсах гэж юу байдгийг үзүүлдэг. Ийм учраас энэ ордонд янз бүрийн рокерүүд их байдаг гэхдээ тэд нэг зүйлд удаан баригдаж туйлширдаггүй. Их авьяастай боловч түүнийгээ туушдаа хөгжүүлэх нь ховор. Тэд өнөөдөр Готик байсан бол маргааш Емо болчиж магад.

Мэлхий Тэд их нууцлагдмал боловч нээлттэй байж чаддаг. тэд их мөрөөдөмтгий хийсвэр үзэлтэй өөрийгөө хэлж чаддаггүй эмзэгхэн хэврэгхэн. Мэлхийн ордны рокерүүд ихэвчлэн фантази талийн хөнгөн болон хүнд урсгалд илүү дуртай. Үргэлж түгшиж байдаг нь тэдний соргог бөгөөд мэдрэмтгийг харуулж буй хэрэг. Тэдний амьдралд хэрэгтэй гэсэн зүйлүүд байхгүй үед тэдний хувьд амьдрал үгүй гэсэн үг. Гэвч тэд хөгжмийн нарийн торгомсог мэдрэмжтэй хүмүүс юм байна.

Арслан Хатуу чанга жигд давтамж бүхий урсгал жанрт үнэн голоосоо дуртай өөрсдөө ч бас тийм хүмүүс. Тэд урлаг оюун ухааны ажилд гаргуун төрөлхийн мэт. Баргар харанхуй уйтгар гунигаас ангид байхыг эрмэлздэг боловч эргэн тойрондоо эвгүй уур амьсгал бүрдүүлэхдээ мастер юм байна. Арслангийн рокерүүд сүртэй мөртлөө эмзэг хүчтэй мөртлөө гайхмаар уян зөөлөн. Ихэвлэн хүнд рокерүүд байдаг аа.

Охин Төгс төгөлдөр бөгөөд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Дуу шуугианд дургүй учраас хөнгөн жанр юмуу классик урсгалд дуртай. Тэд юу юунаас илүү өөрийгөө илүүд үздэг бүх зүйлд хянуур бөгөөд цэгцтэй хандахыг эрмэлздэг учраас тэд металл рокын зарим нэгэн зүйлүүдтэй зохицож чаддаггүй. Хүнд элемент бүхий металл хөгжим болон орилоон, эмх замбараагүй ритм гэх мэт зүйлс дургүй. Рокер гэхэд өндөр шаардлагатай хэцүүхэн хүмүүс.

Жинлүүр Гэнэн боловч хурц ухаан түргэн сэтгэхүйтэй. Эдгээр рокерүүд ихэвчлэн дундыг баримтлагч рокерүүд байдаг ба хүнд ч биш хөнгөн ч биш боломжийн урсгал руу тэмүүлдэг. /Дарк рок, симпоник рок, симпо мелодик металл гэх мэт/ Орчин тойронтойгоо гайхалтай сайн зохицдог, доргио үед доргио л байна тогтуун үед тогтуун л байна.

Хилэнц Нарийн мэдрэмжтэй эрч хүчтэй шийдэмгий зориг бүхий хүмүүс. Ийм учраас шок металл урсгалд дуртай байх нь элбэг. Тэд маш их хүчийг өөртөө агуулж байдаг ба тэрийгээ тэр болгон ил гаргаад байдаггүй. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст аюулгүй байдлыг авчирдаг тэд дотуур тамиртай. Энэ шинжүүдээс харгалзаж тэднийг хүнд гарын рокерүүд гэж хэлж болноо.

Нум Нийтэч хүмүүс. Тиймээс хэсэг бүлгээрээ хардкорт доргих дуртай болохоор ганцаараа байгаа үедээ төдийлэн рок сонирхох нь юу л бол. Гүн ухаан фантастик чиглэлд дуртай рокерүүд. Эгэл жирийн байдалд дургүй. Болохоос болохгүйг нь хүртэл үздэг. Тэд нэг халахаараа бут авна.

Матар Тэд биеээ тоосон хахир хүйтэн цэвдэг сэтгэгдэл төрүүлдэг ч үнэн хэрэгтээ тэд тийм биш харин ч эсрэгээрээ үнэнч шудрага гүн ухааны тэмдэг гэж үздэг. Гоц гойд санаа байхгүй ч тэд өөрсдийн ертөнцийг бүтээдэг түүндээ хүрч чаддаг. Тэдний дунд уран бүтээлчид олон бий. Тэд гэгээлэг хэрнээ хүнд урсгал элемент бүхий хөгжимд дуртай. Тэд их өвөрмөц бөгөөд цаанаа л нэг нууцлаг рокерүүд байдаг байна.

Хумх Тэд үргэлж бусдаас өөр байхыг хүсдэг. Дахин давтагдашгүй байхыг эрмэлзэнэ. Тэд өнгөрсөн лүүгээ эргэж хардаггүй учраас ямагт шинэ зүйл рүү тэмүүлдэг. Тэд хаана ямар шинэ металл жанр хэдийд яаж үүссэнийг мэдэхийг илүүд үздэг. Юу юунаас илүү мэдлэгийг эрхэм болгодог. Эрх чөлөөг шүтнэ. Тэд хаана ч ямар ч үед эрх чөлөөтэй байж чаддаг учраас тэдний бодол санааг өөчлөх гэдэг санасний гарз.

Загас Энэ ордны рокерүүд бүхий л энергиэ бусдын төлөө эсвэл асуудлаа шийдэхийн тулд зориулдаг. Энэ ордны рокерүүд бусад орд шигээ бие даасан байдалд дуртай хэрнээ тийм байхаас айдаг үргэлж дотроо зөрчилддөг. Зөөлөн тогтуун урсгалд дуртай рокерүүд юм байна. Бас их энэрэнгүй сэтгэлтэй.

Нүүрний үрчлээгээр шинжих

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Нас ахихад нүүрний үрчлээ суудаг. Энэхүү үрчлээгээр тухайн хүний ааш араншин, сэтгэл хөдлөлийг шинжиж бас болдог. Нүүрэнд нилээд элбэг тогтдог үрчлээ, атирааг судлахад зориулан доорх зүйлсийг зураглан үзүүлэв.
1. Баяр хөөртэй явдаг хүний нүдний болоод завжны булан үрчлээстэй байдаг.
2. Ичимхий хүний амыг тойроод үрчлээ суудаг. Эд аймхай бөгөөд   авран,   өмгөөлөх   хүн хүмүүс хэрэгтэй юм.
3. Юмс үзэгдлийг нарийвчлан, нягт нямбай авч үздэг хүмүүсийн нүдний эргэн тойронд үрчлээ тогтсон байдаг.
4. Шударга, үнэнч хүний хөмсөгний гадаад булангийн дээгүүр тууш, хөндлөн үрчлээ тогтсон байдаг.

5. Боловсон хүний нүдний хооронд үрчлээ тогтдог. Шийдэхэд бэрхтэй санагдам асуудалд өртөж явдаг уйтан духтай хүнд, бас ичимхий хүнд ч тохиолддог.
6. Хашир бөгөөд бодь сэтгэлтний духанд дамнасан, тасархай шууд үрчлээ суудаг. Хэрэв ийм үрчлээ нь олон тасархайтай байвал тэр хүн эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй, хов живэнд дуртайдуу гэжээ.
7. Итгэл алдан, урам хугарахад илэрдэг бөгөөд голдуу арилах боловч нас ахих тусам тодордог энэ үрчлээ хамрын нүхний хажуугаас гарч, завжны тус газар шувтардаг. Хэрэв үүнтөй нүдний тэндээс доошилсон үрчлээс нэмэгдвэл тийм хүн цохрөнгөө барж, туйлдсан юм уу, эсхүл тэр үрчлээ бүр доошлоод амнаас өнгөрсөн байхул биеийн зовуур эдэлж яваа гэсэн үг даруй мөн.

8. Түгшүүртай явдаг хүний хамаг нүүр үрчлээнд "хүлхэгдсэн" байдаг бөгөөд хөмсөгний нь дээд талд "өнцөглөсөн" үрчлээ суудаг.
9. Харгис хатуу хүний хөмсөгний дээд талд дээрхийн адил жижиг үрчлээ тогтох агаад өнцөг нь харин шовх байдаг. Хажуугаар нь ижил боловч арай жижиг үрчлээ гарсан байдаг.
10. Мэдрэлийн согогтой хүн духандаа мөн тийм "өнцөглөсөн" үрчлээтэй байдгаас гадна нүд, завжны хажуугаар доошоо чиглэсэн олон жижиг үрчлээтэй байдаг.
11. Хайхрамжгүй хүмүүсийн нүүр энгүүндээ үрчлээгүй байдаг бөгөөд хацрын булчин цулхагар атираа буй. Залхуу хүний шинж ч гэж бас хэлдэг. Үрчлээний учрыг сайтар олдог болбоос хүний нүүр хараад заяа төөргийг нь шинждэг болох талтай. Үгүйдээ гэхэд аливаа хүмүүнийг харангуутаа аашыг нь мэдчихдэг хүн болно шүү дээ.

Чихрийн шижин өвчин гэдэг нь

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Чихрийн шижин өвчин гэдэг нь: Гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас инсулины туйлын болон харьцангуй дутагдал үүсч цусан дахь сахар ихэссэнээр их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм. Дотоод шүүрлийн эмгэгийн дотор ЧШӨ нь тэргүүн байрыг буюу 70% эзэлдэг. ЧШӨ нь нас баралтын шалтгаанаараа зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа 3-рт ордог.
Манай орны хувьд 35-с дээш насны хүмүүсийн 3.1°/   нь ЧШӨ-тэй, 9.2%  нь  глюкозын  сорилд өөрчлэлттэй буюу    ЧШӨ-өөр өвчлөхийн өмнөх шатанд байгааг судалгаагаар тогтоожээ. Хотын хүн  ам дахь  ЧШӨ-ний  тархалтыг хөдөөний  хүн  амтай харьцуулахад их байдаг нь нүүрс усаар баялаг илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэдэг болон   хөдөлгөөний   дутагдалтай зэрэг амьдрал ахуйн нөхцөлтэй нь холбон үздэг.

ЧШӨ үүсэхэд нөлөөлөх халгаат хүчин зүйлүүд:

1.  Удамшлын урьдчилсан байдал
2.  Таргалалт
3.  Буруу хооллолт
4.  Хөдөлгөөний эрс хомсдол
5.  Нойр булчирхайн эмгэгүүд
6.  Дотоод шүүрлийн булчирхайн бусад өвчнүүд (бамбай булчирхайн хордлогот өвчнүүд, кушингийн өвчнүүд, акромегалия, феохомоцитома)
7.  Нүүрс усны солилцоонд хэрэглэдэг эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх (шээс хөөх, кортикостеройдууд, жирэмснээс урьдчилан сэргийлэх эмүүд)

ЧШӨ-ний үед илрэх шинж тэмдгүүд:

1. Ам хатах, ам цангах
2. Их шээх
3. Ядрах сульдах
4. Шарх удаан эдгэрэх
5. Арьсны халдварууд, шээсний замын халдварууд

Цусанд сахар өлөн үедээ хэвийн хэмжээ нь 3.3-5.5 ммоль/л, 75-117 мг/дл байдаг.
Дээрхи шинж тэмдгээс аль нэг нь илэрдэг болон тарган хүмүүс 3 сард заавал нэг удаа цусан дахь сахараа үзүүлж байх хэрэгтэй.

ЧШӨ-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Хоол хүнсний зөв зохистой хэрэглээ. Хоол хүнсэндээ ислэг ихтэй удаан шингэдэг, нүүрс ус илчлэг багатай хүнсийг сонгож хэрэглэх.
2. Хөдөлгөөний дэглэм
Биеийн тамир спортоор хичээллэж, өдөрт хамгийн бага нь Зкм алхаж байх. Хөдөлгөөнтэй байна гэдэг зарчмаар ажил амьдралаа зохицуулах нь зүйтэй юм. Судалгаанаас үзэхэд ЧШӨ-ний нийт тохиолдлын 50% -г таргалалт, илүүдэл жинг багасгах замаар сэргийлэх боломжтой гэжээ. Амьдралын идэвхитэй хэмнэл, хоолны дэглэм, хөдөлгөөн дасгал нь ЧШӨ-өөр өвчлөх магадлалыг 60%-р багасгадаг байна.
ЧШӨ нь амьдралын чухал эрхтнүүдийг голчлон гэмтээж, хүнийг насан туршид нь тахир дутуу болгон улмаар цаг бусын үхэлд хүргэхээс гадна сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй гарз хохирол үзүүлдэгээрээ нийгэмд хор хөнөөлтэй өвчин юм.

Хоолны дэглэм

Хоол хүнсний нэр

Зөвшөөрөгдөх хүнс

Хязгаартай хэрэглэх хоол хүнс

Хориглох хоол хүнс

Мах

Үхэр, хонь, гахай, тахианы өөхгүй мах, чанамал өөхгүй хиам, сувилалын хиам, өөхгүй загас

Үхэр, хонины бага зэрэг өөхтэй мах сард 2 удаа

Өөх тос ихтэй гахай, тахианы утсан мах, утлагатай хиам, лаазалсан, давсалсан утсан загас, боодог, таван цулын шөл

Өөх тос

Ургамлын тос, Чидун жимсний тос

Цөцгийн тос, маргарин, цөцгийтэй масло

Гахай хонь, үхрийн өөх, дотор гэдэсний өөх, өөхөн тос

Гурил

1, 2-р гурил, хар талх

Дээд гурил, чихэргүй цагаан талх өдөрт нэг зүсэм, пүнтүүз

Дээдийн дээд гурил, чихэрлэг ихтэй бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн

Будаа

Гурвалжин будаа, хөц будаа, овъёос, хүрэн будаа, хүнсний хивэг

Төмс, цагаан будаа долоо хоногт 2-3 удаа 100гр-с илүүгүй

Хүүхдийн будаа

Ногоо

Бүх төрлийн байцаа, өргөст хэмх, буурцаг, хулуу, цагаан улаан лууван, шар манжин

Вандуй, хатаасан мөөг

Давсалсан болон лаазалсан ногоо, бүх төрлийн халуун ногоо, шарсан ногоо, лаазтай давсалсан самар

Ундаа

Чихэргүй, давсгүй цай, кофе, нохойн хошууны цай, рашаан, сүүтэй цай

Сард нэг удаа хуурай цагаан вино 150-200гр, хагас хуурай улаан вино 30-50гр, виски, жин 75-100гр, өдөрт 50-100 гр жимсний шүүс

Чихэртэй, шокаладтай бүх төрлийн цай, квас, хийжүүлсэн ундаа, шар айраг, цагаан архи, виски

       Сүү

Хөөрүүлсэн сүү, ээдэм, ааруул, аарц, болсон сүүний бяслаг

Тослог багатай сүү, цөцгий, тараг бага зэрэг буюу өдөрт 250 гр-с илүүгүй

Айраг, гүүний саам, хуурай сүү, давсалсан бяслаг, өрөм, иогурт, мөхөөлдөс

   Чихэр жимс

Нохойн хошуу, нимбэг, лийр, аньс

Шинэ жимснээс өдөрт 2ш-с илүүгүй, усан үзэм 5-10 ш, улаан лооль

Зөгийн бал, чихэр, шоколад, жимсний чанамал, хатаасан жимс, чангаанз

  Хоол амтлагч

Халуун ногоогүй бага зэргийн кетчуп, сонгино, сармис, өөх тос багатай хонь, үхэр, тахиа, загасны шөл

Бага зэрэг хэмжээтэй майонез

Халуун ногоотой бүх төрлийн хоол амтлагч, өөх тос ихтэй вандуйтай шөл

Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
  • Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
  • Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
  • Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.
  • Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
  • “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.
  • Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм  такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.
  • Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.
  • Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) “Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах “Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй “Кокос”-той ажиллана даа.
  • АНУ-ын Мемфисийн “Peabody”-д “Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.
  • “Amanbagh”-д (Энэтхэг) “Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.

Millionner`s succes

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Амжилт гэдэг таны хувьд мөрөөдлийн төдий зүйл биш юм. Хүн бүхэн амжилтанд хүрч чадна. Ингэхийн тулд зөвхөн юунаас яаж эхлэх,
юуг яаж хийх ёстой гэдгээ эхлээд нарийвчлан төлөвлөж тэрэндээ хүрэх сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, чадвартай байх ёстой. Дөнгөж сая өөрөө сурч мэдсэн сурч эзэмшсэн зарчмыг амьдралдаа хэрэглэвэл та урагшаа давшиж чадна. Арга, чадвар ухааныг нь мэдэхгүй байгаа бусад хүмүүсийн өмнө эсвэл өөрийнхөө амьдралдаа хэрэглэж үзээгүй байгаа хүмүүсийн өмнө та ер бусын гайхамшигтай давуу чанарыг эзэмшвэл үлдэж байгаа амьдралынхаа бүхий л хугацаанд та ажил мэргэжлээрээ гарцаагүй ялагчийн тоонд багтах болно. Хэрэв та амжилтанд хүрсэн бусад хүмүүсийн хийсэн зүйлийг дэс дараатай, шаргуу гүйцэтгэвэл таныг том амжилтад хүрэхэд чинь дэлхий ертөнц дээр юу ч саад болохгүй.
Хүний хувь заяаны төмөр хууль гэж байдаг. Энэ нь шалтгаан, үр дагавар хоёр юм. Та өөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийнэ гэж бодож эхлэвэл, та тэр хүмүүсийн хүртсэн эд баялаг, буян хишигт мөн нэгэн адил хүрэх болно. Хүссэн мөрөөдлөө бодит болоход танд доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.
Агуу ихийг мөрөөд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хүмүүс өнөөдөр тэдэнд юу байгаагаас илүү ихийг хүссэн мөрөөдлөөс гараагаа эхэлсэн байдаг. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Агуу ихийг мөрөөдөх нь таны зорилгодоо хүрэх тухайлбал, санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.
Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үүний үр дүнд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Мөн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бүрийг "Би" гэдэг үгнээс эхэл.
Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод
Өнөөдрөөс эхлэн өөртөө бүхний төлөө зуун хувийн хариуцлага үүрүүл. Өөртөө учирсан асуудал, өөрийнхөө гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ өөрийнхөө санхүүгийн зорилгоо амжилттай биелүүлэх гэж зүтгэхгүй байгаагаа тайлбарласан, зөвтгөсөн, бас өөрийхөө хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хөгжүүлэхэд саад болж байгаа ямар нэгэн зүйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн өөрийнхөө хувийн амьдралын төлөө бүх хариуцлагыг өөртөө хүлээж, өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлэх ажилд ор.
Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв өөрийнхөө дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бүр амжилттай хийх байсансан бол, та өөрийнхөө төлөө юуг сонгох байсан бэ? Энэ бүхэнд хариу өгөөд, тэр хариултаа өөрийнхөө зорилго болгон цаасан дээр бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө зохион өнөөдрөөс эхлэн заасан зүг рүүгээ урагшлан яв.
Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Та өөрөө шилдэг болсон үед л таны амьдрал шилдэг болно. Өөрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бүрэн гүйцэт гаргах хэрэгтэй. Таны хүлээсэн зөвхөн нэг үүрэг чинь цаашдын ажлын явцад таныг өөрөө хөдөлмөрлөж мөнгө хийдэг саятан болгоно.
Илүү удаан, илүү шургуу ажилла
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн гар. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Амьдралынхаа турш тасралтгүй суралц 
Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжүүлж, эзэмших зорилгыг өөртөө тавь. Үүнийгээ зөвхөн "Өөрөө хий" гэсэн төсөл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг өдөр бүр унш. Мөн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бүхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бүрт оролц. Таны ирээдүй чинь үүнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг төсөл дээрээ ажилла.
Эхлээд өөрөө өөртөө төл
Яг өнөөдөр мөнгө хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагүй мөнгөө хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мөнгөнийхөө дүнг хэрхэн яаж өсгөх тухай санхүүгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлүүд унш. Арвилан хэмнэх үйл ажиллагаагаа нэг минутаар ч бүү зогсоо. Санхүү мөнгөний хараат бус байдалд хүрэх хүртлээ дандаа суралц, тэгээд орлогоо өсгө.
Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
Өөрийнхөө үйл хэрэг дэх суурь хандлагуудыг илрүүлэн гарга. Ирээдүйд өөрийнхөө салбарт тэргүүлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу үндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг өнөөдөр эдгээр дадлага, туршлага, чадварыг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр өдөр бүр ажилла.
Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
Өөрийнхөө хамгийн чухал үйлчлүүлэгчиддээ хүний өөрийн гэхгүйгээр цөмийг адилтгаж үз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хүмүүс чинь хэн бэ? Ямар хүмүүс голдуу танаас илүү их хамаарах вэ? Яг өнөөдрөөс эхлээд тэднийхээ төлөө хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.
Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн зөвшөөрнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах аваас та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гар сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн гэдэг шийдвэрийг гарга.
Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зүйлд хүрэхэд танд юуны өмнө мадаггүй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бүрэн гүйцэт хийсэн цагт л та чөлөөлөгдөж байхаар, өөрийгөө хүмүүжүүлэх сахилга батыг эзэмш. Зөвхөн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадна.
Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
Та өмнө нь гүйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагүй, зөвхөн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны үйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах "Үүнийг одоо шууд хий! Үүнийг одоо шууд хий!" гэдэг шидэт энэ дөрвөн үгийг байнга давтан хэлж бай.
Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Өөрийнхөө бизнесийн үндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу өөрчлөгдөж байна, та энэ өөрчлөлтөд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертөнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас үл хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!
Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
Байнга өөрчлөгд. Амжилт олоход чинь сахилга багтай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжүүлэх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн гарга. Тэгээд түүн рүүгээ нухацтай ор. Бусдад өөрөө ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бүрэн гүйцэт зүгширтэл ямар ч тохиолдолд өөр зүйл рүү бүү ор. Зөвхөн гаргасан нэг шийдвэр чинь таны бүхий л амьдралыг огцом өөрчилж болох юм.
Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
Өөрийнхөө хамгийн амин чухал хойшлуулашгүй гүйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл өөрийнхөө зорилгоос хамгийн их хүсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж төсөөлөн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг үүнтэй адилхан үр дүнг амсахын тулд өөр ямар зүйлийг та яаралтай хийж чадах вэ? Үйл ажиллагаандаа ор. Үйл ажиллагаа чамд бүгдийг авчирна! гэдгийг санаж яв.
Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
Өнөөдөр ч маргааш ч өөрийнхөө амьдралд хамгийн чухал хүмүүсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зүйлээр туслах вэ? Та өөрөө бүр ойр дотно танилцах хүмүүсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос өмнө Тэр хүмүүст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд үрээ тарь. Дараа нь та түүнийгээ хурааж авч чадна.
Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
Эрүүл мэнд, энергийн илүү өндөр түвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та өөрөө бий болгож, хөгжүүлэх ёстой эрүүл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бүх амттай хоол унднаас бүр мөсөн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, өөрийгөө сахилгажуулах, бас эрүүл мэндийн хүрээнд өөрийн шинэ зуршлыг бий болгож, түүнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.
Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дүнд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!
Амжилтгүй, бүтэмжгүй болох хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр
Өөрийнхөө амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгүй байх, шүүмжлэлд өртөх, өөрийг чинь ойшоохгүй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерөөсөө байхгүй мэтээр төсөөлж ажилла. Хэрэв та өөрийнхөө зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн зөвхөн нэг тодорхой үйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дүрслэн бод. Үүний дараа хийх гэсэн үйл ажиллагаагаа зүгээр л биелүүл.
Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Өнөөдрөөс өмнө таны амьдралын хамгийн хүнд үе ямар байсан бэ? Энэ нь тухайн үед ирээдүйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж-хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дүрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Үүнээс хойш хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хүч чармайлтад чинь туслах болно.


3-5 нас: Магадгүй, би ерөнхийлөгч болно, захирал болно гэх мэтээр чөлөөтэй мөрөөддөг хязгаарлагдмал бус сэтгэлгээтэй байдаг
5-18 насанд орчноосоо, -Чи хичээлээ хийж чадахгүй байж, чиний ерөнхийлөгч болдог гэж юу байдгы! г.м болохгүй, бүтэхгүй, чадахгүй гэсэн сөрөг мэдээллийн уршигаар сэтгэхүйн уналтанд ордог.
18 насанд Их сургуульд л орчихвол болно гэсэн сэтгэлгээтэй үлддэг.

22 насанд сургуулиа төгсөх үедээ, хувийн компаниа нээхийг хүснэ.
24 насанд мөнгө санхүү болон газар, байр г.м олон шалтгаанаас хувийн компаниа нээж чадахгүй явж байх үед аав, ээжээс ажилд ор гэсэн шахалт ирнэ. Ийнхүү аргагүйн эрхэнд 80.000- 100.000 төгрөгний цалинтай ажилд орно. Ингээд ая тухтай орчинтой дасан зохицох болно.

60 насандаа 40.000 төгрөгний тэтгэвэр авах ба эмэгтэйчүүд нь хүүхэд асрагч болж, эрэгтэйчүүд нь зарлага хийнэ.
65 насанд даралт ихдэн толгой эргэж өвчин хөдлөх ба магадгүй зарим нь хэвтэрт орно. Тэр үед ад үзэгдэнэ. /ганц хүүхэдтэй юм биш тэднийд очиж 7 хоно, 10 хоно гэх мэт/
68 насанд хурдхан шиг хадан гэртээ очих юмсан буюу “үхэл” гэсэн зорилготой болсон байна. Тодруулбал ая тухтай орчинд амьдарч буй хэн бүхний “эцсийн зорилго =үхэл” болохыг дээрх зураглал баталж байна.

Монголчууд бидний 60 хүрч ухаан суугаад 61-тэй хорвоогоос хальдагийн учир энэ. Яагаад гэвэл бид амьдралын дээрх хонгилоор алгуурхан унаж байгаагаа мэддэггүй. Зүйрлэвэл: Мэлхийг бүлээн устай саванд хийгээд дороос нь аажуухан халаахад мэлхий “Ямар сайхан юм бэ” гэж дасан зохицсоор байгаад нэг л мэдэхэд шазраад үхдэг. Харин буцлам халуун устай саванд мэлхийг хийхэд шууд үсрээд гарчихдаг.

Тэгвэл та дээрх зураглалаас үнэхээр бидний амьдрал ингэж л өнгөрдөг шүү дээ гэсэн ухаарлыг шууд ойлгосон учраас одоо энэхүү хонгилоор доош унахыг хүсэхгүй байгаа биз дээ. П.Жасрай гуайн “Хонгилын үзүүрт гэрэл” гэсэн үг байдаг. Гэрэлтэй хонгилоор нүдээ аниад явж буй хүн хэзээ гэрлийг олж харах вэ? Мэдээж, нүдээ нээсэн яг тэр мөчид л олж харна.

Тэгвэл хүн хэзээ нүдээ нээдэг вэ? Өөрийгөө таньж, нээж, хөгжүүлсэн үедээ л хүн нүдээ нээдэг.
Та өөрийнхөө хүссэн бүх зүйлдээ хүрч чаддаг уу? Чаддаггүй бол, яагаад?
Хүсэл- эхлээд бид зөвхөн хүсдэг. Улмаар,
1. Боддоггүй- Хүсэлдээ хүрэх арга замаа лавшруулж боддоггүй, тэгсгээд л мартчихдаг.
2. Итгэдэггүй- Хүсэлдээ хүрэх арга замаа бодсон боловч өөртөө итгэдэггүйн улмаас урагшилж чаддаггүй.

Ихэнх хүн өөртөө итгэдэггүй. Яагаад? Та огт танихгүй хүнд итгэдэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл та өөрийгөө хэр зэрэг таньдаг вэ? Таньд ямар авъяас чадвар, эрч хүч, энерги буйг бүрэн гүйцэд мэдэх үү? Бас л үгүй. Эндээс, та өөрийгөө бүрэн таньдаггүй учраас өөртөө итгэдэггүй гэсэн дүгнэлт хийж болно.

Иймээс бидний хүсэлдээ хүрч чадаагүйн гол шалтгаан нь өөрийгөө таниагүйд л оршиж байна. Өнөөдрөөс эхлээд та өөрийгөө тань, нээ, сорь. Таньд бүх зүйл байгаа гэдэгт итгэж болно. Дэлхийн амжилтанд хүрсэн хүмүүс 2 толгойтой, 4 гартай бишээ. Тэд биднээс зөвхөн сэтгэлгээгээрээ л ялгаатай бөгөөд амьдрал дээр байдаг нийтлэг харьцааг өөрчилж чадсан байдаг.

Тодруулбал: Дэлхий дээр 20-30%, 70-80% гэсэн 2 том харьцаа байдаг. Дэлхийн бөмбөрцгийн 70%-нь ус, 30%-нь хуурай газар, хүний биеийн 70%-нь ус, Хойд мөсөн далайн уснаас дээш ил харагддаг 20%, усан дор далд оршдог 80%, хүний оюун ухааны амьдралдаа ашигладаг 20%, ашиглаж чаддаггүй 80% байдаг.

Амжилтанд хүрсэн хүмүүс бол далд ашиглагддаггүй 80%-ийн оюун ухаанаа нээж чадсан байдаг. Та ч бас нээж чадна. Тиймээс өөртэйгээ тэмц. Та ер нь амьдралынхаа төлөө хэдий үеэс тэмцсэн гэж өөрийгөө бодож байна. 25 эсвэл18 наснаасаа, магадгүй ухаан орсон цагаасаа юу?

Үгүй дээ, эхээс төрөхөөсөө ч өмнө буюу ураг бүрэлдэх тэр үеэс л өөрийнхөө төлөө тэмцсэн. Учир нь 20 сая эр эсээс хамгийн хурдтай, овсгоотой, самбаатай цорын ганц шилдэг эс өндгөн эстэй нийлснээр ураг бүрэлддэг. Нэгэнт та 20 саяас манлайлж чадсан юм чинь 2.6 сая монголчуудаа манлайлж чадна. Та өөртөө итгэ.

"internet slang"

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Интернетэд этгээд болон товчилсон үгс их байдаг. Үүнийг "internet slang" гэх ба та бид их бага хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Хичнээн мундаг англи хэлтэй байлаа гээд зарим үгсийг ойлгохгүй байх жишээтэй. LOL, WTF, OMG гэх мэт үгсийг бол хараад гадарлаж байвч AFAICR, CMIIW, IYKWIM гээд арай урт болоод ирэхээр ойлгохгүй хүндрэлтэй байгаа биз. Тэгэхээр интернетийн ямар ямар товчилсон үгс байдаг, мөн ямар утгатай болохыг хамтдаа мэдэцгээе. Мэдээж хэрэг бүх үгс байхгүй л дээ. Зөвхөн өргөн хэрэглэгддэг гэсэн үгс байгаа. Манай сайтад л гэхэд 1ST гэх үг их моодонд ороод байгаа шүү дээ. Мөн T1, SDA, MDK, SOSA гээд Монголын интернет хэрэглэгчдийн зохиосон бас нэгэн "internet slang" бас байнаа байна. Энэ Аа тийм бас тэр 3 st гэж бичдэг хүмүүс энэ мэдээг нэг хараад авахад илүүдэхгүй байх хэ хэ


2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа


А
AAF - As a Friend  - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл  A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл  A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

В
B2B - Business to Business - Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C - Business to Customer - хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 - Before - Өмнө
BBIAB - Be back in a bit - Удахгүй холбогдоё
BFF - Best Friends Forever  - Сайн найзууд үүрд хамтдаа
BFN - Bye For Now[2 - Одоохондоо баяртай
blog - web log or an online journal - Онлайн сэтгүүл, веб бичлэг
BTW - By the way - Дашрамд хэлэхэд

C
CMIIW - Correct me if Im wrong - Буруу байвал зөв болгож засаарай
crapplet - A poorly written computer application - Тааруухан бичигдсэн компьютер програм
CU - See you (later) - дараа уулзая
CYA - See ya, Cover Your Ass  - Баяртай, мэргэжлийнхэн хэрэглэдэг баяртай гэсэн утга

D
D/L - Download  - Таталт
DND - Do not disturb - Битгий саад бол

E
EOF - End of File - Файлын төгсгөл
EOM - End of Message - Мессежийн төгсгөл
EOL- End of Life. Device or hardware that is at the end of its productlife cycle. End of Line - Амьдралын төгсгөл эсвэл бүтээгдэхүүний буюухардверийн амьдралын мөчлөгийн төгсгөл
ETA - Estimated time of arrival - Ойролцоогоор очих цаг

F
FAQ - Frequently Asked Question(s) - Байнга асуугддаг асуултууд
FOAF - Friend of a friend - Найзын найз
FTFY - Fixed that for you - Үүнийг засчихсан
FYI - For your information - Мэдээлэлд тань

G
GG - Good game - Сайн тоглолоо
GL - Good luck, used before commencing a game - Амжилт хүсье, тоглоом эхлэхээс өмнө хэрэглэдэг
GMTA - Great minds think alike - Ухаантай хүмүүс ижил байдлаар сэтгэх, бодох

H
HAND - have a nice day - Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
HF - Have fun - Хөгжилтэй байгаарай
haxor or H4x0r - Hacker - Хакер
hit-  Веб серверт хийсэн шаардлага , интернэт хайлтын үр дүн, Веб хуудасачааллаж байна. Энэ нь вебхуудсын зочилогч гэдгээс өөр юм
home page - Веб хуудасны эхлэл хуудас, техникийн нэр нь "index"
hot list - Нээлттэй боломжтой URL-уудын цуглуулга, заримдаа текст файлууд боломжтой байдаг.  
HTH - Hope this / that helps - Энэ туслана гэдэгт найдаж байна.

I
IBTL - Түгжигдэхээс өмнө
IDK - I dont know - Мэдэхгүй
IONO - I dont know - Би мэдэхгүй
IWSN - I want sex now - Би яг одоо секс хүсэж байна
IYKWIM - If you know what I mean - Хэрвээ чи миний юу гэснийг мэдэж байгаа бол
Information superhighway - The Internet (AKA: I-way, infobahn) - Интернэт

J
JAS - Just a sec - Түр хүлээгээрэй
JK or j/k - Just kidding, or joke - Зүгээр л тоглосон юм аа, хошигнол

K
k or kk - OK - тэгье, болж байна
KISS - Keep it simple stupid - энгийн тэнэгээр нь хадгал
KOS - Kill on sight - Харангуутаа устга
KTHX - OK, thanks - Тэгэлгүй яахав, баярлалаа

L
lag - Интэрнэтийн хурд саарах серверийн асуудлаас болоод хурд удаашрах
LMIRL - Lets meet in real life - Жинхэнээрээ уулзацгаая
LMK - Let me know - Би мэдмээр байна
LOL - Laughing out loud, laugh out loud - Чангаар инээх
LTNS - Long time no see - Удаан холбогдсонгүй шүү
lulz - corruption of LOL - LOL
lurker - Хэлэлцэж байгаа сэдэвт оролцохгүйгээр группэд байнга зочлогч
LYLAB - Love you like a brother - Ах шигээ чамд хайртай
LYLAS - Love you like a sister - Эгч шигээ чамд хайртай
M8 - Mate - нөхөр, хамтран ажиллагч, хань

N
N1 - Nice one - Ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг гоё байлаа
NE1 - "Anyone" - Хэн нэгэн
NP - No problem - Асуудалгүй
NS - Nice shot - Сайхан цохилоо ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг.
NSFW - Ажиллахад аюултай, анхааруулга
NVM, NVMD, or nm - Nevermind, not much - Юу ч биш ээ

O
O RLY - Oh really? - Өө тийм үү?
OIC - Oh, I see - Аан ойлголоо
OFN - Old freaking news - Өө хуучнаараа л
OMG - Oh my god - Өө бурхан минь
ONOZ - Oh, no - Өө үгүй ээ
OP - Original poster - Эх материал
OS - Operating system - Үйлдлийн систем

P
PAW - Parents are watching - Эцэг эх харж байна аа
PEBKAC/PEBCAK - Компьютерийн гар болон сандалтай холбоотой асуудал
PLMK - Please let me know - надад мэдэгдээрэй
PPL - People - Хүмүүс
pr0n - Intentional misspelling of porn - Порно-ы Олон улсын алдаатай үсэглэл

R
rehi (or merely re) - Hello again - Дахиад сайн уу
RL - Real Life - бодит амьдрал
RTFS - Read the f***ing source - Хараал идсэн эх үүсвэрийг нь унш даа

S
SCNR - Sorry, could not resist - уучлалт гуйж байна, гэхдээ өөртөө тусалж чадахгүй нь ээ
SFW - Safe for Work, see NSFW - Ажиллахад аюулгүй
sk8/sk8r/sk8er - skate/skater - Гулгагч
smiley - Another name for emoticons - Сэтгэл хөдлөлүүдийн өөр нэг нэр
SMH - Shaking my head - Толгойгоо сэгсэрч байна
SNAFU - Situation normal: Энгийн нөхцөл байдал
Snail mail - Normal paper mail service - Энгийн цаасан майлын үйлчилгээ
SOHF - Sense of humor failure - хүн чанарын алдаа
spider - The program behind a search engine - хайх системийн ар талын програм
STFU - Shut the f*** up - Ярихаа бол, амаа тат

T
TBF - Time between failures - Алдаа хоорондох цаг
TBH - To be honest - Шударгаар бол
TG - Thats great - Үнэхээр гайхалтай
TGIF - Thank God its Friday - Ашгүй амралтын өдрүүд
TMI - Too much information - Хэтэрхий их мэдээлэл
TOS - Terms of service - Үйлчилгээний нөхцөл
TTBOMK - To the best of my knowledge - Одоог хүртэлх миний мэдэж байгаа гэвэл
TY - Thank you  - Баярлалаа
TYT - Take your time - Битгий яар

W
W/ or W/O - With or without - хамт эсвэл үгүй
W/E - Whatever  - Юу ч байсан яахав
WRT - With respect / regard to - Хүндэтгэж байна
WTB - Want to buy - Худалдаж авахыг хүсэж байна
WUG - What you got? - Юу олж мэдсэн?
W8 - Wait - Хүлээж байгаарай

Y
YAGTOH - you are going to own him -Чи түүнийг өөрийнхөө болгох болно.
YKW - You know what? - Юу гээч?
YOYO - Youre On Your Own - Өөрийнхөөрөө байна
YW - Youre welcome - Зүгээр дээ

Аристотел, Платон

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Аристотелийн намтар Эртний гүн ухаантан Аристотель М.Э.Ө 384 онд Стагир хотноо төржээ. 17 – 37 насандаа Афинд ирж Платоны академид ирж боловсрол олсон. Платон түүний талаар бусад шавь нарт маань ташуур хэрэгтэй бол Аристотельд хазаар хэрэгтэй гэжээ. Македоны Александр хааны багш нь байсан.

М.Ө 336 онд Аристотель Афинд өөрийн сургуулийг нээсэн. Сургуулиа Афины Ликее хэмээх дүүрэгт нээсэн тул уг нэрээр нэрлэжээ. Тэндээ Аристотель шавь нарынхаа хамт хашаан дотуур холхин зугаалах зуураа лекц уншдаг байлаа. Аристотель өмнөх үеийнхээ философичдыг бодвол жинхэнэ профессор байсан юм. Аристотель сургууль байгуулснаасаа хойш бичгээр зохиол бичихийг бүр мөсөн орхиж зөвхөн аман сургаал айлддаг болсон тул нас барснаас нь хойш шавь нар хэлсэн ярьсныг нь ихэнхдээ мартаж бүүр 200 орчим жилийн дараа сая сэргээсэн гэдэг.

Аристотелийн гол уриа нь бясалгагч хүн ямагт үйл явдлын гол цөмөөс ангид хол цэвэр үнэний эзэмшилд аж төрөх ёстой гэж үзэж байв. Тэрээр яваандаа өөрийн багш болох Платоныг шүүмжлэх өндөрт гарсан тул багш нь түүнийг цэгнэхдээ: Энэ унага өөрийгөө төрүүлсэн гүүг хазаж тангарч эхэллээ гэж байжээ. Тэгж хэлэх болсон учир нь Аристотелийн улс төрийн үзэл бодолтой холбоотой. Платоны утопыг тэр олон талаас нь шүүмжилж байсан юм.

Жишээ нь: Платон хүүхдүүд улсынх байх ёстой тэд өөрсдийн жинхэнэ эцэг эхийг мэдэх ёсгүй тиймээс улсынхаа ахмад настан бүрийг эцэг гэж үзэж ахмадууд залуу хүн бүрт хүү гэж хандах ёстой гэж номлосон билээ. Аристотель харин
...олон эцгийн хувьд нийт дундын хүү байна гэдэг нь хаягдсантай ялгаагүй. Тэднийг хэнч халамжилахгүй ...гэр бүл үнэн ч биш байдаг нь ариун явдал болохын бол тийм нийгэм даанч өрөвдөлтэй
...эхнэрүүд нь нийтийнх байх юм бол аж ахуйг хэн хөтлөх болж байна аа... гэсэн байдаг.

Ер нь Аристотелийг Платоны үзэл бодлыг ухаалгаар үргэлжлүүлсэн гэж дүгнэх нь бий. Бертран Рассел үүнийг <<Платон + Саруул ухаан =хамгийн боломжгүй зүйл>> гэсэн байдаг.

Аристотелийн улс төрийн сургаал Платон Аристотель багш шавь хоёр. Энэ хоёр бол эртний Грекийн төдийгүй бүх Европод философийн хамгийн сод жавхлан төлөөлөгч бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэхүй түүхийн балрашгүй мөрөө үеийн үед үлдээсэн юм. Аристотель Демокретийн зарим дүрсийг шүүмжилж таагүй хандсан боловч дараах үндэслэлүүдийг баттай илтгэн харуулсан байна.

Үүнд: Бүхнийг хууль засаглаж байх ёстой нэг хүний ч бай хэд хэдэн хүний ч бай хүчирхийлсэн дарангуйлах захиргаа жам ёсонд харш өмч хувийн байх ёстой гэж зэрэг үндэслэлүүд болно. Бас шудрага ёс тэгш эрх эрх чөлөөны тухай түүний үзэл баримтлал одоогийнхоор ч гэсэн нэн ардчилсан шинжтэй байна.

Аристотелийг боолчлолын талын харгис үзэлтэн гэцгээх нь цөөнгүй. Тэрээр боолчлол бол жам ёсны үзэгдэл гэж улс төр зохиолдоо тэмдэглэсэн. Нээрэн ч хэрэв боолт нийгэм хүн төрөлхтний түүхэн дэхь зайлшгүй жам ёсны үзэгдэл үе шат нь байсан юм бол боол гэж байх нь жам ёсны хэрэг. Тэгээд хэн боол болж байна вэ гэвэл тэр жам ёсны захиргаанд өртсөн нь боол болж байв. Үүнийг л Аристотель тайлбарласан юм.

Аристотелийн амьдарч байсан цаг үе аж төрөх нөхцөл хүмүүсийн эдийн засгийн болон нийгмийн байдаг өнөөгийн цаг үеэс тэс өөр байв. Гэвч хүний оюун ухаан уг чанар ааш авир хүсэл зорилго мөрөөдөл бүгд хэвээр үлджээ. Тэр цагаас хүн гэдэг амьтан үнэндээ өөрчлөгдсөнгүй. Хүмүүсийн улс төрийн амьдралын зохион байгуулалтын хэлбэр болсон төрийн зорилт үүрэг хариуцлага бүтэцийн зарчим ч гэсэн Аристотелийн үеийнхээс цааш гарч чадаагүй нь тодорхой.

Аристотелийнхоор төр нь харьцахуй юм. Харин аливаа харьцахуй ямар нэгэн сайн сайхны төлөө зохион байгуулагддаг. Ийм болохоор ер нь бүхэл харьцахуй нь аль нэгэн сайн сайхан уруу эргэлзэж байдаг. Тэгэхдээ бусад бүхий л харьцахуйг хамран шингээж авдаг бөгөөд бүхнээс чухал тэр харьцахуйд бусдаасаа илүүгээр хамгийн дээд сайн сайхан уруу эрмэлздэг. Энэ харьцахуйг улс гэж эсвэл төр улсын харьцахуй гэж нэрлэнэ.

Платоны улс төрийн сургаал Хамгийн шилдэг төрийн байгууламжийн тухай зохих судалгаа хийхийг зорьж байгаа хүн ямаршуу амьдралд илүү чухалд үзэх вэ гэдгээ юуны өмнө тогтоох нь зүйтэй. Төрийн байгууламжийн хамгийн шилдэгийг нь ашиглаж чадагсад үүнээсээ үүссэн хүрээлэн буй нөхцөл байдлынхаа нөлөөгөөр хэрэв ямар нэгэн санамсаргүй саад тотгор л учирчихгүй л бол хамгийн аз жаргалтай амьдрах ёстой.

Ийм учираас ер нь ямар аж төрөх ёсыг илүү чухалд үзвэл зохих вэ гэдэг дээр юуны өмнө санал нийлж дараа нь энэ аж төрөх ёс нь бүх хүний хувьд ч ижил байх уу ялгаатай байх уу гэдгийг нь шийдэх хэрэгтэй. Сайн үйлийг гадна талын сайн сайхнаар олж авч хамгаалдаг юм биш харин гадаад сайн сайхан нь сайн үйлийн дунд л олдож хадгалагдам байдаг.

Амьдрал дахь аз жаргал бол хүмүүсийн хувьд ханамж цэнгэлээр илэрч байна уу эсвэл сайн үйлээр илэрч байна эсвэл энэ хоёрын нийлбэрээр илэрч байна уу хамаагүй. Гол нь хэрээс хэтэрсэн гадаад сайн сайхныг олсон боловч дотоод сайн сайхнаараа ядуу дорой хүмүүст аз жаргал бага шиг олддог.

Харин сайн үйл оюун ухаанаар бүрэн чимэглэгдсэн гадаад сайн сайхныг олж авахдаа хэм хэмжээ сахиж чаддаг тэр л хүмүүсийг аз жаргал илүү хэмжээгээр дагадаж явдаг юм. Хүн нэг бүрийн аз жаргал төр улсын аз жаргал хоорондоо адил уу адил бус уу гэдгийг тунгаан шүүх хүртлээ үүнд өгөх хариулт тодорхой. Энэ хоёр адил гэдэгт хүн бүр санаа нийлэх биз.
 Нэг хүний аз жаргал эд баялагт байдаг гэж бодож буй хүн төр улс ч баян аз жаргалтай гэж хэлдэг.

Улс төрийн философийг Платон, Томас Гоббс, Жон Локки, Жон Стюарт Милл, Карл Маркс зэрэг хүмүүс өөр өөрийнхөөрөө авч үзсэн байдаг. Түүнээс “Платоны улс төрийн философи”-ийг авч үзье. “Хэн захирах ёстой вэ?” гэдэг улс төрийн философийн нарийн асуудлыг “Тусгай бэлтгэгдсэн бүлэг сэтгэгчид нийгмийг жолоодох ёстой ” гэж Платон үзсэн байдаг.

Платон хүмүүс өөр хоорондоо эв түнжинтэй сууж, хүн бүр хүч чадлаа бүрэн тодруулж чадахуйц нийгмийг дүрслэхийг оролдсон. Энэ нь “Хэрэв адбиш нийгмийг байгуулж амжвал тэр нь юутай төстэй байхсан билээ?” гэсэн асуулт тавихад хүргэжээ. Үүний хариулт нь ийм нийгмийг хэн удирдаж болохсон билээ гэдгээс үлэмж хэмжээгээр шалтгаалж байсан гэж Платон төсөөлж байв.

Платон ийм нийгмийг дүрслэхдээ тухайн үеийнхээ сэтгэл судлалын ба биологийн онолуудын нөлөөг үлэмж хэмжээгээр амссан юм. Иймээс тэрээр хүн ба түүний амьдарч буй нийгмийн хооронд төгс байдаг гэж бодож байжээ. Цор ганц ялгаа нь хэмжээнд л байсан юм. Нийгэм бол олон дахин нэмэгдсэн бодгаль мэт санагджээ.

Хэрэв тийм биш бол адбиш нийгэм юутай төстэй байх ёстой вэ? асуултыг “Адбиш хүн ямар байх ёстой вэ?” гэсэн асуултаар сольж болно. Тэгээд ч сүүлчийн асуултын хариулт нь Платоны үеийн сэтгэл судлалын ба биологийн онолуудаар зарим талаар тодорхойлогдсон байв.

Платон хүний сэтгэл гурван хэсгээс бүрэлддэг гэж үзэж тэдгээрийг сэтгэн бодох, оюун санаалаг, зовогч элемент гэж нэрлэж байжээ.
- Сэтгэн бодох элемент гэдэг нь үзэгдлүүдийн шалтгааныг тогтоох, батлах, ирээдүйн төлөвлөгөөг зохиох боломж олгодог сэтгэлийн хэсэг юм.
- Оюун санааны элемент нь хүнийг эрэлхэг юмуу хулчгар болгож зоригийн хүчийг нь тодохойлдог.
- Зовогч элемент нь өлсөх, цангах, хурьцал үйлдэхтэй холбоо бүхий хүсэл, дуршлыг хамаардаг.

Платон сэтгэлийг гурав хуваасан нэр томъёондоо хэрэв сэтгэлийн энэ 3 элемент нь зохицолдоотой оршин үйлчлэх юм бол бие хүний бие эрүүл байдаг гэж баталжээ. Философи буюу Платоны нэрлэж байснаар “диалектик”-ийг судлах нь жолоодлогыг чиг үүргийг биелүүлэхэд шаардагдах болон онолын бэлтгэлийн төгсгөлийн цэг болдог байлаа.

Яагаад гэвэл философийг судлах нь эцсийн бүлэгтээ суралцагчдыг бүрэн төгс төгөлдөрт хүргэх ёстой байв. Эрх баригчид бүх сорилтыг дуусгасны дараа нийгмийг жолоодох ажилд шууд орохыг зөвшөөрдөг байв. Амины эрх ашгийг нийгмийнхээс дээгүүр тавих өчүүхэн ч боломж олгохгүйн тулд тэдэнд гэр бүлтэй болох ч, хувийн өмч буюу капитал эзэмших ч боломж олгодоггүй байжээ.

Гэр бүлээ тордох эрх ашиг баяжих эрмэлзэл нь алагчлахгүй шудрага захирахад туйлын ноцтой 2 саад тотгор болно гэдгийг Платон мэдэж байв. Гагцхүү нийгмийн сайн сайхны тусын тулд ажиллахад саад болдог эдгээр өгүүлбэрийг арилгамагц нийгмийг удирдах хэмжээгүй эрх мэдлийг л эдлүүлж болох байжээ.

Ингэхдээ “Доод ангиудын ” төлөөлөгчид эрх баригчдаас ялгаатай нь энэ салбарт мэдлэггүй учраас тэдгээр ангийн нэг нь төлөөлөгчид засгийн газрын захиргааны үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөггүй байжээ.

Платон төр баригчдад хэмжээгүй эрх мэдэл олгох нь зайлшгүй гээд, жолоодлого нь анагаан эмчлэх ур чадварын нэгэн адил тийм нарийн ур чадвар мөн гэдгээр түүнээ үндэслэж байв.

Хүн үр ашигтай жолоодохын тулд зохих ёсоор бэлтгэгдсэн байх ёстой. Хүний юу эрүүл буюу адбиш болгодог вэ? Гэсэн асуултад өгсөн Платоны хариу ийм буюу:”Хэрэв хүний сэтгэлийн бүх элемент зохицолдоотой харилцан үйлчилж байвал бодгаль эрүүл байдаг.”

Платон төр баригчдыг хэрхэн шилж авах, тэд сонгогдсоныхоо дараа нийгмийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр сахисаар байх баталгааг хэрхэн хангах тухай нарийн тодорхой жагсаан бичжээ.

Бүх хүүхэд охид хөвгүүд барагцаалбал 18 нас хүртлээ төрийн дотуур байранд хүмүүжих ёстой. Дараа нь 2 жилийн туршид янз янзын туршилтын аргаар хур эрдэм чадалтай эрх баригчид тодрох ба цэрэг эрс болох юмуу, уран дархны ажил эрхлэхэд бэлтгэх хүмүүсээс тэд тусгаарлагдсан байх болно. Туршилтын явцад бие бялдарын бэлтгэл түүнээс гадна оюун ухаан, ёс суртахууны бэлтгэл шалгагдах ёстой.

Хэрэв хүн ёс суртахууны хувьд сайн байж чадахгүй бол амин хувийнхаа хэрэгцээг хангах зорилгоор 87 нийгмийн эрх ашгийг золиосолдог. Ийнхүү Платоны фиософи бол ардчиллын эсрэг, авторитар үзлийг үндэслэдэг юм.

Энэ нь ард түмэнд зориулсан захиргаа мөн боловч ард түмэн өөрснөө хэрэгжүүлдэггүй захиргаа юм. Эмч хүн мэргэжлийн бус эмчлүүлэгчид ямар курс эмчилгээ өөрт нь хэрэгтэй түүнээс илүү сайн тодорхойлж чаддагтай адил эрх баригчид улс төрийн ямар бодлого, ямар хуулиуд ард түмний эрх ашигт дээд зэргээр нийцэхийг сайн мэдэх болно гэж найдаж байв.

Гоо сайхан ба темперамент

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Сангвиник эмэгтэй
Энэ бүсгүйчүүд дундаж өндөртэй, өргөн мөр, нилээд булчинлаг, улаан ягаавтар хацартай. Сангвиникийн цусны эргэлт эрчимтэй, учраас эдүүдэд тэжээл сайн очдог. Арьсны гадна давхраа гадны өчүүхэн бага үйлчлэлд цочирч үрэвсэж, улайдаг. Түүнээс гадна цус их эрчимтэй гүйдэг учраас байнга халууцаж байдаг Энэ бүлгийн эмэгтэйчүүд арьсаа сайн арчлах ёстой. Арьсаа маш сайн хамгаал, ялангуяа нүүр улайх, усгүйжихээс сэргийл. Мөн наранд хэт шарж болохгүй. Сайн тал гэвэл ийм арьс удаан хөгширдөг, үрчлээ орой үүсдэг. Сангвиник эмэгтэйн зан авир огцом, хувирамтгай, идэвхтэй.Тэд аливаа үйл явдлыг сэтгэл догдлон тун мэдрэмжтэй хүлээж авдаг, бодож тунгааж цэгнэдэггүй. Тэд мэдрэмжээрээ амьдардаг. Шинэ гоо сайхны бүтээгдэхүүн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгэ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггүй.

Флегматик эмэгтэй
Тэд махлаг, том хөх, богино хүзүү, цилиндр хэлбэрийн биетэй. Тэдний бодисын солилцоо удаандуу явагддаг. Энэ нь тэжээлийн бодисууд муу шингэдэг.Улмаар таргалж бие организм хаягдлаар дүүрдэг. Флегматикчууд байнга даарч байдаг, дандаа өөрийгөө ороож хучдаг. Тэдний арьс нь цонхигор, хүйтэн, чийг дааварладаг. Энэ нь артерийн цусны эргэлт хангалгүй байдгаас болдог. Арьс цочромтгой учраас хамгаалалтын давхраа үүсгэх арчилгаа, эмчилгээ хийх ёстой.Гоо сайхны салонд арьсны эдүүдийг тэжээх, нүүрний ба бүх биеийн эдүүдийг чангаруулах талаар эмчилгээ хийлгээрэй. Флегматик эмэгтэй хичээнгүй, ул суурьтай, нямбай. Тэднийг идэвхгүй залхуу гэж буруутгаж болох ч үнэхээр тайван тогтуун улс.

Меланхолик эмэгтэй
Меланхолик эмэгтэйчүүд туранхайвтар, гоолиг бэлхүүс, жижиг, цээж нарийн хавчиг, нүүр гурвалжиндуу уруулын өнцөг доошоо жаахан унжсан байдаг. Эмзэг турьхан биетэй тэдний арьс тунгалаг, хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай. Арьс нь эрт суларч үрчийх хандлагатай. Тэд бага хэрнээ олон иддэг, жимс ногоонд дуртай харин сахар, крахмал, өөх тосонд дурладаггүй. Тэд шинэ юм болгоныг сонирхдог. Хамгийн гол нь өмнөө зорилго тавибал бүх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бүрчлэн биелүүлдэг.

Холерик эмэгтэй
Тэд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд арьс нь хэвийн, шаравтар, хувийн онцлогоос хамаараад хуурай эсвэл тослог байдаг. Зарим нь тосны булчирхай маш идэвхтэй учраас батга гарах нь элбэг. Иймээс гоо заслын аргуудын тусламжтай тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшүүлж, эрүүлжүүлж, цэвэрлэж байх шаардлагатай. Стресст орсон үед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд үүсэх магадлалтай. Ийм учраас нүүрс багасга. Түүнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхий, тамхиа хаях хэрэгтэй. Холерик эмэгтэйчүүд өмнөө зорилго тавьж түүндээ хүрэх арга зам олох явдал маш чухал.
Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бөгжөө зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна. Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.
Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ.
Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.

Хүний оюун ухааныг хэмжих 10 коэффицент

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.

2. EQ-emotional quotient нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг. 

3. AQ-adүersity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.

4. CQ-creatiүe quotient. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.

5. SQ-spiritual quotient буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.

6. DQ-deүelopment quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

7. MQ-moral quotient. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

8. NQ-net quotient. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.

9. BQ-bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.

10. FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хүүхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжүүлснээр онцгой амжилтанд хүрч болохыг манай ард түмэн “Хүн болох багаасаа . . “ гэж хэлдэг билээ.

Эссе хэрхэн бичих вэ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.

Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.
Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.

Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.

Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.

Та ой ухаанаа сайжруулахыг хүсвэл…

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Бид бүхэн насан туршдаа маш их хэмжээний бүх төрлийн мэдээлэл цээжилдэг. Гэтэл заримдаа бараг хэрэггүй зүйлээ маш сайн цээжилчихсэн байхад, маш чухал мэдээллийг хичнээн оролдоод ч цээжилж чадахгүй тохиолдол гардаг. Зарим хүмүүс нэг сонсоод л хэрэгтэй гэсэн бүхнээ тогтоочихсон байхад, зарим нь хичнээн оролдсон ч тэгэж чаддаггүй.

Тэгэхээр гайхамшигт ойтой хүмүүс яаж цээжилдэг вэ? Гайхaмшигт ой тогтоолт бол бараг хүн бүхний эзэмшихийг хүсдэг чадвар. Тийм ой тогтоолттой болоход хэцүү гэж үү? Yгүй ээ, энэ бол хэцүү бишээ. Энэ үгийг маш итгэлтэй хэлж байсан хүн бол “Сэтгэшгүй ухаан” төвийн захирал Д.Эрдэнэбаатар. Тэр өөрийн судалж мэдсэн туршлага дээрээ үндэслээд хүн оюун ухаанаа өөрөө удирдаж, өөрөө санаж сэрж явах учиртай, ой тогтоолтоо байнга сэргээж сайжруулж чадвал хүн гайхамшигтай үр дүнд хүрдэг юмаа гэдгийг баталж чадсан юм.

Тиймээс ч тэр ой тогтоолтын талаар маш гайхамшигтай лекц уншсаныг уншигчиддаа хүргэж байна. Та бидний хэн ч энэ чадварыг эзэмших боломжтой. Ой тогтоолт нь бидний оюуны чадавхийн суурь юм. Бидний энэ суурь бат бөх байх тусмаа зорилгодоо хүрэх боломж нэмэгдэнэ. Тэгвэл энэ сууриа батжуулах өөрөөр хэлбэл, ой тогтоолтоо сайжруулах аргуудын талаар “Сэтгэшгүй ухаан” төвийн Д.Эрдэнэбаатар багшийн яриаг хүргэе.

Д.Эрдэнэбаатар: Бүх хүн хоёр гар, хоёр хөл, хоёр нүд, хоёр чихтэй. Гэтэл ганц толгой, ганц тархитай гэж бид боддог. Тархи маань баруун болон зүүн тал бөмбөлөгүүдтэй. Бидний цээжлэх “ажилд” энэ хоёр маань хоёулаа тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Зүүн тал бөмбөлөг бидний логик сэтгэлгээ, яриа, тоотой хийх үйлдлүүдийг хариуцдаг. Та биднийг бага балчираас авахуулаад эцэг эх, багш нар маань “бодооч, сэтгээч” гэж бишгүй л хэлдэг байсан. Тэдний зэмлэлийн үр дүнд бид магадгүй харьцангуй сайн сэтгэж бодож сурсан.

Харин тэгвэл баруун тал бөмбөлөгийн үйл ажиллагаа гэж юу вэ? Энэ бол бидний төсөөлөх, мэдрэх, өнгө ялгах, аливаа зүйлийн хэмжээг тодорхойлох чадвар. Харамсалтай нь ихэнх хүн баруун тал бөмбөлөгийнхөө чадваруудыг хөгжүүлэхэд анхаардаггүй. Эцэг эх, багш нар “за миний хүү төсөөлдөө, мэдрээд үз дээ” гэж хэлдэггүй. Тэгвэл баруун тал бөмбөлөгийн үйл ажиллагаа хүний цээжлэх чадварт асар их нөлөөтөй. Хоёр гартай мөртлөө ганц гараараа юм хийдэг хүн шиг ихэнх хүмүүс зөвхөн зүүн тал бөмбөлөгөөрөө цээжилдэг гэж хэлж болно. Харин тархиныхаа хоёр тал бөмбөлөгийг цээжлэх процессдоо идэвхтэй ашигласанаар оюуны чадвар эрс сайжирна.

Ой тогтоолтын зарчмуудын талаар Сэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгүй ч гэсэн бидний цээжлэх чадвар үлэмж нэмэгдэнэ. Нэлээн олон зарчим байдaг, заримых нь талаар ярья.
Сэтгэл санаагаа удирдах Аливаа мэдээллийг хүссэн цагтаа цээжлэхийн тулд хамгийн түрүүнд сэтгэл санаагаа удирдаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол асуудал. Хүн бүхэн хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар сандарсан тохиолдол байдаг. Шалгалт шүүлэг өгөхөд сайн уншаагүйгээс эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болж мэддэг юмаа багш нарынхаа өмнө ярьж чадахгүй болчихдог. Мөн шинэ зүйлийг цээжилж чадахгүй тохиолдлууд ч байдаг.

Тэгвэл бид тайвшрах дасгалуудыг хийснээр асар богино хугацаанд өөрийнхөө сэтгэл санааг эзэмдэх чадвартай болно. Манайд бясалгалын олон урсгал орж ирсэнийг бид мэднэ. Тэд сэтгэл санаагаа ямар нэг зүйл дээр /цэцэг, лаа, амьсгал г.м/ төвлөрүүлэн тайвшрах зорилготой байдаг. Тэгвэл “Сэтгэшгүй ухаан” төвийн хичээл дээр тайвшрахын тулд аутогены бэлтгэлийг хийдэг. Энэ бол 1931 онд германы эрдэмтэн Г.Шульц гэдэг хүн зохиосон үгээр өөрийнхөө сэтгэл санаа буюу биеийг удирдах аргачлал юм.

Г.Шульц Энэтхэгийн йогийн янз бүрийн бясалгалын урсгалууд, мөн 18, 19-р зуунд Европод түгэн дэлгэрч байсан месмеризм буюу ховсдох аргуудыг судалсан байдаг. Хэрэв эмч хэн нэгэн хүнд үгээр үйлчилж, эдгээж чадаж байгаа бол тэр хүн өөрөө өөртөө эмчийн хэлж байгаа үгнүүдийг хэлээд өөрийгөө эмчилж яагаад болохгүй гэж? гэсэн асуултыг өөртөө тавьсан байдаг. Тэгээд өөртөө нөлөөлөх томъёоллыг гаргажээ. Эцэст нь ховс буюу аутогены бэлтгэлийн үр дүнг харьцуулаад үзэхэд яг л адилхан байжээ.

Худал үгийг мянга дахин давтвал үнэн болдог гэдэг. Тэгвэл бид өөртөө “миний ой тогтоолт хамгийн сайн, миний ой тогтоолт сайн байна” гээд байвал энэ тушаал далд ухамсарт маань шингэж бидний ой сайжрах үндэслэлтэй. Нийт өвчний 70-80% нь та бидний сэтгэхүйтэй холбоотой байдаг. Тийм учраас аутогены бэлтгэл хийж хэвшснээр өвчнөө ч анагаах боломжтой.

Аутогены бэлтгэл хийхэд анхаарах зүйл бий. Өөртөө итгэлгүй, аливаа зүйлийг байнга муугаар бодож төсөөлдөг хүмүүс байдаг. Тэд ямар нэгэн зүйл хийж эхлэхээсээ өмнө “Яанаа, би үүнийг чадахгүй шүү дээ” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Тэгээд ч тэдний ихэнх ажил бүтэлгүйтдэг. Үг гэдэг асар их хүчтэй учраас бид өөртөө сөрөг утгатай үг хэзээ ч хэлж болохгүй. Өөрийнхөө хийх боломжтой зүйлийг “Би чадна” гэж хийвэл амжилтанд хүрэх 100%-ийн магадлалтай байдаг.

Yүнийг Г.Шульцын шавь Линдеман 1972 онд баталсан. Усан онгоцны сүйрлээс болж маш олон хүн амиа алдсан байдаг. Манайд ч гэсэн жил болгон цасан шуурганаас болж хэн нэгэн малчин малтайгаа салхинд туугдаж, амиа алджээ гэсэн гунигтай мэдээ сонсогддог. Харин тэр хүмүүс амьд үлдэх боломж байгаагүй юм уу гэдэг асуулт гардаг. Тэгвэл ямарч хүн сэтгэл санаагаа эзэмдэж чадвал амьд гарч чадна гэдгийг батлахын тулд Линдеман Атлантын далайг ганцаархнаа хийлдэг завиар 72 хоногийн турш туулж гарсан байдаг юм. Ингэх үед нь хоёр удаа далайн шуурга болж, хоёр удаа завь нь хөмөрсөн ажээ. Гэсэн хэдий ч тэр “Би Атлантын далайг туулж чадна, миний явах зүг өрнө зүг гэж” өөртөө мянга мянган удаа хэлж, мэдэрч чадсаны үр дүнд энэ зорилгодоо хүрсэн түүхтэй.

“Би чадна” гэдэг үгийг өөртөө үргэлж хэлж хэвшвэл хэн ч, хэзээ ч зорьсондоо хүрэх боломжтой.

Төсөөлөх чадвар Ой тогтоолтын дараагийн зарчим бол төсөөлөх. Зарим хүмүүс “Би төсөөлж чадахгүй байна” гэж хэлдэг л дээ. Харин зарим хүмүүс маш сайн төсөөлдөг. Энэ нь бидний нас, боловсрол, мэргэжил, ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой. Бүхий л мэдээллийг цээжлэхдээ төсөөлөх хэрэгтэй. Дөнгөж мөлхөж эхэлж байгаа хүүхэд гартаа тааралдсан бүхнийг барьж амандаа хийдэг. Эсвэл нүдэндээ харагдсан бүхнийг барих гэж түүн рүү тэмүүлдэг. Энэ бол бидний ертөнцтөй танилцаж байгаа хамгийн эхний алхмууд. Энэ бүх мэдээлэл бидний тархинд гүн бат хадгалагдан үлддэг.

Тэгэхээр бид цээжлэх гэж байгаа мэдээллээ аль болох бодитойгоор дүрслэн төсөөлөх хэрэгтэй. Бид сайн төсөөлж чаддаг бол энэ чадвар маань айдас, сэтгэлийн хямралтай тэмцэх маш хүчтэй хэрэгсэл болдог. Хүн бүхэн хэзээ нэгэн цагт загнуулж байсан. Аав ээж, багш нартаа “Чи хичээлээ хийхгүй байна. Чи ажлаа муу хийж байна” гэж загнуулaх үе зөндөө байсан. Тэр үед сэтгэлийн гүнд бул хар чулуу хуримтлагдсан л байх. Энэ бул хар чулууг тэр чигээр нь тээгээд явах уу? Эсвэл авч хаях уу? гэвэл үтэр түргэн авч хаях хэрэгтэй нь ойлгомжтой.

Тэгвэл яаж тэр ачаанаас салах вэ? Энэ бол маш амархан. Таны хажууд загнаж байсан хүн байна гэж төсөөлөөд яг одоо тэр таныг загнаж байна гэж бодоорой. Магадгүй яг тэр өнгөрсөн явдлаа санаарай. Та бухимдчихсан, сэтгэлээр уначихсан байж байгаа. Гэтэл тэр загнаж байгаа хүн чинь бие нь жижигрээд ирж байна гээд төсөөл дөө. Тэгээд эрэгтэй хүн байсан бол хоолой нь шингэрээд хүүхнийх шиг болон хувирч байна гэж төсөөл. Эмэгтэй хүн байсан бол хоолой нь бүдүүрээд эрэгтэй хүнийх шиг болж байна. Дараа нь тэр алиалагч шиг өнхрөөд, алиалаад явчихаж байна гэж төсөөлдөө.

Одоо бухимдлаа анзаараарай. Тэр байна уу? Алга болсон байгаа биз? Таны инээд хүрч байгаа биз? Магадгүй аймшигтай харагдаж байсан тэр хүн хүүхдээс жаахан, муур шиг, хүүхэлдэй шиг болчихоод хүн загнаад байхдаа яадаг юм бэ гэж бодогдоно биз дээ. Тэгэхээр бид даргаасаа айх үе тохиолдвол энэ аргыг туршаад үзэх хэрэгтэй.

Японд бас нэг ийм туршилт хийсэн байна. Шалгалтанд орохынх нь өмнө шалгалт авах өрөөнд нь багшийнх нь макетыг тавьчихдаг гэнэ. Тэгээд нөгөө шалгалтанд орох гэж байгаа оюутнууд макетэн багшийгаа сэтгэл ханатлаа, айдас бухимдлаа арилтал зaгнадаг. Тэгж өөртөө итгэлтэй болж байгаа юм. Иймэрхүү байдлаар бид ирээдүйд болох гэж байгаа шалгалтаа төсөөлөөд, би ерөөсөө айхгүй гэсэн итгэл үнэмшилтэй болох юм бол дарга нар чинь, багш нар чинь ч та нарыг загнаж чадахгүй.

Яагаад гэвэл тэд загнахаасаа өмнө биднийг хараад: ”За энэ чинь надад загнуулчих хүн мөн үү? биш үү? гэж дотроо бодсон, бодоогүй ч гэсэн дотоод ухамсарт нь ямар нэгэн мэдрэмж явж байдаг. Тэгэхэд нь та өөртөө итгэлтэй загнуулахааргүй янзтай зогсож байвал тэд таныг загнаж чадахгүй л болов уу. Биеэ тоосон, ихэмсэг, сэргэлэн хүмүүс ажлаа байнга амжуулаад, хэнээс ч хараат бус яваад, ямар нэгэн газрын дарга, лидер болчихсон тохиолдол зөндөө байдаг. Тэгвэл дарга болох, лидер болох энэ чадвар бид бүгдэнд байгаа. Яагаад гэвэл, энэ хорвоод мэндлэхдээ бүгд адилхан нүцгэн л төрдөг биз дээ. Харин магадгүй 10,20, 30 жилийн дараа зарим нь дарга болчихсон байхад зарим нь бүр архичин болчихсон явж л байдаг.
Амьдралыг аль болох өнгөтөй талаас нь харж чадаж байвал бид бүхэн ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөх бүрэн боломжтой.

Бид бүгдээрээ таван мэдрэхүйн эрхтэнтэй. Тэднийгээ цээжлэх процессдоо аль болох жигд оролцуулах хэрэгтэй. Бид хардаг, амтладаг, үнэрлэдэг, сонсдог, бас арьс булчингаараа мэдэрдэг. Мөн зургаа дахь мэдрэхүй бидэнд байдаг боловч бараг мартагдсан. Бидний элэнц хуланц болсон чулуун зэвсгийн хүмүүсийн мэдрэхүй маш сайн хөгжсөн байжээ. Яагаад гэвэл тэд байгальтайгаа ойрхон байсан. Бүх зүйлээ мэдрэхүйн эрхтэнүүдээрээ хүлээн авч байсан.

Харин бид хүсвэл энэ чадвараа сайжруулах боломжтой дасгалууд байдаг бөгөөд эдгээрийг хийгээд байвал ой тогтоолтоо үлэмж сайжруулах боломжтой. Хүн болгонд тохиолдсон байдаг л даа. Хэзээ нэгэн цагт ямар нэг юмны үнэрийг үнэртэх ч юм уу амтлаад, ямар нэг дуу сонсоод энэ зүйлийг чинь хэзээ билээ дээ идэж байсан юм байна шүү дээ. Эсвэл энэ дууг чинь хэзээ нэгэн цагт сонсож байсан юм байна гэсэн дурсамжууд төрдөг. Харин яг хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Энэ жишээнээс харахад бидний хэзээ нэгэн цагт мэдэрсэн ямар нэгэн зүйл дурсамжийг маань сэргээдэг нь тодорхой болж байна.

Бидний мэдрэхүйн эрхтнүүдийн “хамтын ажиллагааг” синестези гэдэг. Мэдрэхүйн эрхтнүүд нь мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах чадвартай хүмүүс байгаa бөгөөд тэд бусдаас хавьгүй сайн ой тогтоолт эсвэл өөр ямар нэгэн авъяас чадвартай байжээ. Жишээлбэл, ямар ч дисконы газар ая явахад гэрэлтүүлэг нь аяныхаа хэмнэлд тохирч өнгөө өөрчилж байдаг. Энэ өнгөт хөгжмийг анх Оросын хөгжмийн зохиолч Скрябин зохиосон юм. Тэр хүн ямар хүн байсан бэ гэвэл аяыг өнгөний мэдрэмжээр хүлээж авдаг. Ямар ч дуу авиа түүнд өнгөтөй харагддаг байжээ.

Ой тогтоолтын гайхамшиг болсон С.Шерешевский гэдэг хүн ЗХУ-д 20-р зуунд амьдардаг байсан. Тэр хүний ой тогтоолтонд ямар ч хязгаар байгаагүй учраас тэр 50, 100, хэд л бол хэдэн үг, тоо цээжлэх чадвартай байжээ. Мөн цаг хугацааны хувьд ч гэсэн түүний ой тогтоолтонд хязгаар байгаагүй. Тэр хүнээс 10.15 жилийн өмнөх зүйлсийг асуухад хариулж чаддаг байжээ. Та тэдэн оны, тэдэн сарын тэдэнд хэдэн цагт юу хийж байсан бэ гэж асуухад тэр жаахан бодолхийлснээ: “Аа тийм, 15 жилийн өмнө тантай энэ өрөөнд сууж байсан. Та тэгэхэд тийм өнгийн хувцас өмссөн байсан. Тэгээд надад ийм ийм үг хэлж байсан шүү дээ гэж 15 жилийн өмнөх бүх үгийг бүгдийг нь эхнээс нь аваад дуустал хэлж чаддаг байсан ажээ.

Тэр хүний онцлог нь ой тогтоолтын гайхамшигт урлагийн эзэмшсэнд оршиж байсан. Шерешевскийн сургуульд нэгдүгээр ангиас нь эхлээд ой тогтоолтын урлагийн заадаг байжээ. Мөн түүний мэдрэхүйн эрхтэн нь жигд хөгжсөн байдаг. Нэг удаа сэтгэл судлаач Выготский түүнтэй хамт байж байгаад:
- Та сургуулиасаа гэр хүртлэх замаа олох уу? гэсэн чинь.
- Ололгүй яахав. Энэ хашаа бохир амттай хар ногоон өнгөөр будагдчихсан байна шүү дээ гэж хэлжээ.
Мөн нэг удаа гудамжинд явж байгаад худалдагчаас цэцэг авах гэсэн чинь авч чадаагүй гэдэг. Яагаад гэвэл тэр худалдагчийн амнаас гарч байгаа үг нь муухай бохир өнгөтөй байсан гэдэг.

Ой тогтоолтын дараагийн зарчим буюу нийлэмжийн зарчим Бидний цээжилж байгаа бүхэн хоорондоо уялдаа холбоотой. Бидний мэддэг зүйл хүлээн аван цээжилж байгаа мэдлэгтэй холбогддог. Нэгдүгээр ангийн сурагч эсвэл нэгдүгээр курсын оюутан эхэндээ юу ч мэдэхгүй байснаа хоёр гурван жилийн дараа суурь мэдлэгтэй болсны дараа үзсэн хичээлтэйгээ холбоотой шинэ материалыг маш амархан хүлээн авч, цээжлэх чадвартай болсон байдаг. Аливаа зүйлийг сайн цээжилж суръя гэвэл цээжлэх гэж байгаа зүйлээ өөрийнхөө мэддэг мэдлэгтэйгээ ямар нэгэн хэлбэрээр холбож чаддаг байх хэрэгтэй.

Дийлэнх хүмүүс өөрийн мэдэлгүй ямар нэгэн байдлаар ингэж чаддаг. Тухайлбал, утасны дугаар цээжлэх ч юм уу эсвэл хэн нэгнийг нэрийг цээжлэхдээ хүссэн хүсээгүй таньдаг хүнийхээ нэр, мэддэг утасны дугаар, он эсвэл тэмдэглэлт үйл явдлын он тоололтой зүйрлүүлэн цээжилдэг. Энэ чадвараа үргэлж хэрэглэж хэвшвэл бидний ой тогтоолт үлэмж сайжрах нь ойлгомжтой.

Дараагийн зарчим бол хэтрүүлэг Хэтрүүлэг гэж юу вэ? Aливаа зүйлийг цээжлэхдээ өдөр тутам хийдэг ажилтайгаа холбож бодох буюу сэтгэл хөдлөлөө аль болох идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Ингэж чадвал мартагдахааргүй цээжлэгдэнэ. Хамгийн амархан мартагддаг зүйл гэвэл сонирхолгүй хичээл. Уншаад байдаг, уншаад л байдаг тэгээд нэг мэдэхэд унтчихсан байдаг. Төсөөлөөд үзье л дээ магадгүй бидний цээжлэх гээд байгаа мэдээлэл бодитой зүйл гээд бодчихоё. Бид бүгдээрээ л хүүхэлдэйн кинонд дуртай байсан. Хүүхэлдэйн кинонд амьгүй зүйл амилаад явж байдаг. Өөрийн гэсэн зан ааш, араншинтай болсон байдаг. Бидний тэр цээжлэх гэж байгаа зүйл маань яг иймэрхүү байдлаар амилсан байвал бүрэн боломжтой биз дээ.

Яагаад гэвэл бид энэ бүхнийг төсөөлж байгаа. Бидний төсөөллийг хэн ч барьж чадахгүй. Бид хүссэн бүхнийгээ төсөөлөх чадвартай. Эсрэг хүйстэнтэй буюу секстэй холбоотой зүйл амархан тогтоогддог гэсэн дараагийн зарчим Питер Равена гэдэг эрдэмтэн 1491 онд «Феникс» гэдэг номондоо: “Залуу минь, та ямарваа нэгэн зүйлийг цээжлэхийг хүсвэл эсрэг хүйстэнтэйгээ дуртай үйлдлээ хийж байна гэж төсөөлөөд, тэр үйлдэлтэйгээ цээжлэхийг хүссэн мэдээллээ холбон цээжлээрэй” гэж зөвлөсөн байдаг. Эмэгтэйчүүд нь ямар нэгэн мэдээллийг цээжлэхийн тулд эрчүүдтэй холбож, эрчүүд нь эмэгтэйчүүдтэй холбож цээжлэх юм бол илүү амархан тогтоогддог гэсэн зарчим байгаа юм.

Гадаад үг цээжлэхдээ ямар нэгэн хүнтэй холбож цээжлэх хэрэгтэй. Жишээ нь, муухай үгнүүдийг бодъё. Та бидний дайсан, хамгийн дургүй хүн хажууд сууж байна гэж төсөөлөөд «бос суу», «бос суу» гээд удирдаж байгаа мэтээр төсөөлөх юм бол хүссэн хүсээгүй ямар нэгэн сэтгэлийн таашаал хүртэнэ. Эмч болчихсон байна гээд төсөөлөөд, хүнд хагалгаа хийж байна, хэвлийг нь зүсээд дотоод эрхтэнүүдийг нь нэг нэгээр нь нэрлээд байна гэж төсөөлсөн ч болно.

Ой тогтоолтоо байнга цэнэглэвэл тэр маань хүссэн хүсээгүй сайжирна. Яагаад гэвэл бидний цээжлэх чадвар нь дадалтай холбоотой. Бид нэгдүгээр ангидаа ороод уншиж, бичиж сурдаг. Харамсалтай нь манайд төдийгүй дэлхийн боловсролын системд цээжлэх дадлыг эзэмшүүлэх тал дээр ерөөсөө анхаардаггүй. Магадгүй бид нэгдүгээр ангидаа цээжлэх дадлыг эзэмшчих юм бол бидний оюуны хөгжил эрс хурдацтай болж, 11 жилийн дотор сурах юмыг хэдхэн жилийн дотор сурч суут хүмүүсийн эгнээнд орох өргөн боломжтой.

Төсөөлөх чадвар, бидний сэтгэлийн хөдлөл маань суутнуудын чадвар гэж ойлгож болно. Эйнштэйн өөрийнхөө нээлтийн яаж хийсэн бэ? Тэр та биднээс юугаараа ялгаатай юм бэ? Таван нас хүртлээ ярьж чаддаггүй, нэлээд тааруу сурдаг байсан. Патентын товчооны жирийн ажилтан байсан. Харин түүний хамгийн гол чадвар нь сэтгэлгээний онцлог байсан. Тэр төсөөлөх чадвар, төсөөлөх сэтгэлгээнийхээ тусламжтайгаар Харьцангуйн онолоо нээсэн байдаг. Тэр төсөөлж, бүх зүйлийг бодитойгоор мэдэрч сэтгэдэг байсан.

Хүний сэтгэлгээний хэлбэр амжилтын үндэс болдог. Амжилтанд хүрсэн дэлхийн 500 хүнээс Наполеон Хилл судалгаа авсан байдаг. Мэдээж лидерийн сэтгэл зүйн онцлог шинжүүд ихэнхэд нь байсан. Гэхдээ тэд бүгдээрээ мэдрэмж, мэдэрхүйгээ маш сайн ашигладаг, зөн совиндоо итгэдэг байсан ажээ.

Марталт Бид хүссэн хүсээгүй цээжилсэн зүйлээ мартдаг. Зарим хүмүүс: “Би хүссэн бүхнээ цээжлэх албагүй. Тархины ачаалал ихэснэ гэдэг. Энэ бол худлаа. Бидний тархины багтаамж асар их учраас хэзээ ч шавхагдахгүй.

Канадын мэдрэлийн мэс засалч У.Пенфилд 20-р зууны 70 аад оны үед татаж унадаг /эпилепси/ өвчтэй хүмүүсийн тархин дахь уналтын голомтыг авах мэс засал хийдэг байсан. Тэдний чамархайн хэсэгт нь зүүгээр хатгаад тог залгахад тэр өвчтөнүүд өнгөрсөн амьдралынхаа дурсамжуудыг маш тод, яг одоо болж байгаа юм шиг санаж чаддаг байсан юм. Нэгэн өвчтөний дурсамжаас нь сонсоход: “Тэр дурсамжиндаа хүүхэд насандаа очсон байсан бөгөөд тэр үеийнхээ үйл явдлыг яг одоо болж байгаа юм шиг санаж байжээ. Дурсамжинд нь орой болж, ээж нь: “Миний хүү хоолоо ид” гэж дуудаж, нөгөө хүүхэд гэртээ ороход ээж нь хоол хийгээд ширээн дээр тавьсан байжээ.

Бид хэзээ нэгэн цагт хоромхон зуур харах сонсох мэтээр мэдэрсэн бүхнээ тогтоодог. Тэр бүх дурсамжууд бидний тархинд хадаглагдаж байдаг. Гагцхүү тэдний ихэнхийг эргэн санаж чаддаггүй. Харин сэтгэл санаагаа удирдах тусгай дасгалууд хийж сурвал санахыг хүссэн дурсамжаа сэргээн санах боломжтой. Бидний оюун ухаан гэдэг бол гайхамшигтай зүйл. Гагхүү бид тэрийг бүрэн ашиглаж чаддаггүй. Хүсвэл үүнийг яаж ч хөгжүүлэх боломжтой.

Энэ жишээг 1991 оноос хойш Англид явагдаж байгаа Дэлхийн дээд ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн дээрээс харж болно. Тэр тэмцээнд оролцогчид ихэнх нь жирийн хүмүүс байсан бөгөөд тэд өөрсдийгөө гайхамшигт хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан байдаг. Ой тогтоолтын спортын тамирчид үг, тоо, түүхт он тоолол, хүний нэр нүүрийг хэдэн зуу мянгаар нь цээжилж чаддаг.

Манайд ч гэсэн Ой тогтоолтын спортын үндэс тавигдсан бөгөөд “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвийн дэргэдэх “Дээд Оюун” клубын гишүүд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа билээ. Энэ клубын гишүүд 2005 оны 5 сарын 28, 29-нд Монголдоо Ой тогтоолтын анхны тэмцээнийг явуулсан юм. Уг тэмцээнд 100 үг, 100 тоо сонсож, харж, 45 хүний нүүр царай, 1 багц хөзөр /52 ширхэг/ цээжилж өрсөлдсөн. Нэг нэгж мэдээллийг цээжлэх хугацаа 5 секунд байсан бөгөөд 100 тоо эсвэл үгийг 500 секунд буюу 8 минут 20 секундэнд цээжилж байв.

Хүний капитал

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Хүний капитал ба түүний хэмжилт
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.

OECD-ийн Center for Educational Research and Innoүation-ийн “ Human Capital Inүestment- An International Comparison” судалгааны тайланд (1998) хүний капитал гэдгийг “ хувь хүмүүсийн эзэмшсэн эдийн засгийн харилцаатай холбогдох (бүтээмж бий болгох) мэдлэг, чадвар, ур дүй ба бусад шинж чанаруудыг хэлнэ” гэж тодорхойлсон юм.

Өнөөдөр, хүний капиталын чанарыг сургуульд хамрагдалтын төвшин, бичиг үсэгт тайлагдалтын төвшний тест, дасгалын үр дүн ба тухайн капиталын зах зээлийн үнийг тооцох гэсэн гурван арга замаар тогтоож байна. Хүний капитал нь хэдийгээр хувь хүний шинж чанараар тодорхойлогдох боловч нийгмийн төвшинд авч үзэх шаардлагатай зарим нэг үзүүлэлтүүд байна. Тухайлбал, мэдлэг үйлдвэрлэх салбар буюу судалгаа шинжилгээний салбарт ажиллаж байгаа ажиллагчдын тоо гэх мэт.

Орчин үед аливаа нийгэмд аж төрж байгаа иргэдээс нийтлэг чадваруудыг шаардах болжээ. Тухайлбал, комьпьютерийн мэдлэг ба харилцааны соёл гэх мэт.

Насанд хүрсэн хувь хүний эзэмшсэн байвал зохих ерөнхий чадварын талаар олон улсын хэмжээнд хэд хэдэн судалгаа хийгдээд байгаагийн нэг бол CASAS (Comprehensiүe Adult Student Assesment System) юм. Энэ нь АНУ-ийн Калифорни ба бусад хэд хэдэн мужууд хамтран “иргэн хүн нийгэмд байр суурь эзлэхэд” шаардагдах үндсэн мэдлэг чадварын жагсаалтыг дараах байдлаар тодорхойлсон юм (1991).

1. Хэрэглээний эдийн засгийн талаар
- Жин хэмжүүр, бусад хэмжүүрийн хэрэгсэл ба мөнгө хэрэглэх чадвар
- Байр орон сууцтай болох, бусад үйлчилгээ худалдан авах арга зам, журмыг мэддэг байх
- Банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх

2. Олон нийтийн нөөц боломжийн талаар
- Төрөл бүрийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж, захиалга өгөх, зорчихтой холбоотой баримт бичгийг ойлгодог байх
- Шуудан, холбоогоор үйлчлүүлдэг байх
- Хэвлэсэн ба нэвтрүүлсэн олон нийтийн мэдээллийг хэрэглэдэг байх

3. Эрүүл мэндийн талаар
- Нийтлэг өвчин, түүнийг эмчлүүлэх арга замыг мэддэг байх
- Эмнэлэгээр үйлчилүүлэхэд хэрэглэгдэх баримт бичгийг ойлгож, мэддэг байх
- Ерөнхий эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг байх

4. Ажил мэргэжлийн талаар
- Ажилд орох арга замыг мэддэг байх
- Цалин хөлс, шагнал урамшуулал, ажилчдын нэгдсэн байгууллагын үйл ажиллагааг мэддэг байх
- Ажлын байран дээрх сургалт, ажил эрхлэлт, ажлын дэг журам ба шагнал урамшуулал хүртэх арга замыг мэддэг байх

5. Төр засаг ба хуулийн талаар
- Сонгох сонгогдох эрх ба улс төрийн арга хэмжээг ойлгодог байх
- Түүхэн мэдээлллийг ойлгодог байх
- Татварын мөн чанарыг ойлгодог байх

6. Тооцооллын талаар
- Хэмжигдэхүүн хэрэглэдэг байх
- График уншиж, дундаж тооцож чаддаг байх
- Тооцоо хийх, цээжээр бодож чаддаг байх

7. Гэр ахуйн талаар
- Хувийн ариун цэвэр сахих, биеэ арчлах чадвартай байх
- Гэрийн ариун цэвэр сахих, арчлах чадвартай байх

Эдгээр чадвар дээр нэмж компьютер хэрэглэх, зааврын дагуу ажиллах, компьютерээр боловсруулсан мэдээлэл ойлгох, бизнесийн харилцаанд хэрэглэгддэг техник хэрэгслийг ажилуулах чадвар (кассын машин, хувилагч гэх мэт) оруулсан.

Хүний капиталын хөгжил ба эдийн засгийн хөгжил
Азийн баруудын хөгжлийг иргэд нь бий болгосон. Өнөөдөр хүний мэдлэг, чадварын урсгал өндөр хөгжилтэй орнуудаас Ази руу, Азиас өндөр хөгжилтэй барууны орнууд руу гэсэн 2 чиглэлтэй болж байна. Барууны орнуудад ажиллаж, амьдарч, суралцсан Азийнхан эх орныхоо хөгжилд нөлөөлж байна. Түүнчлэн, тэд тухайн салбарын хөгжилд барууны иргэдтэй эн зэрэгцэхүйц хувь нэмэр оруулж байна. Антон Чеховын (1860-1904) хэлсэнчлэн ”үндэсний үржүүлэх хүрдний таблиц гэж байхгүй шиг үндэсний шинжлэх ухаан гэж байхгүй” дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн салбар авьяас чадалтай, хөдөлмөрч хэнд ч хил хязгааргүй нээлттэй болжээ.

АНУ-ийн Улсын Шинжлэх Ухааны Сангийн “Шинжлэх Ухаан, Инженерийн Салбарын Yзүүлэлтүүд 2002“ тайланд бичсэнчлэн, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр өндөр мэргэшсэн ажиллагчдын урсгал бол ихэнх өндөр хөгжилтэй оронд ажлын гүйцэтгэлийн өндөр чанар ба уян хатан байдлыг бүрдүүлж байна. Эрдэм шинжилгээний ажилтан ба инженерүүдийн мэдлэг бол бусад мэдлэг чадвараас илүү хялбараар хил дамжин хөрвөж байна. АНУ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан гадаадын иргэдийн мэдлэг, хөдөлмөрийн үр шимийг хүртэж, цаашид ч хүртсээр байх болно гэж тус тайланд тэмдэглэсэн байна.

1999 оны 4 сарын мэдээгээр, АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалагчдын 27 хувь нь, магистрын зэрэг хүртэгчдийн тавны нэг буюу 19.9 хувь нь, баклаврын сургалт дүүргэгчдийн 9.9 хувь нь гадаадын иргэд байжээ. Эдгээрээс хамгийн олноор суралцсан чиглэл нь хими 14.9 хувь, компьютер 15.2 хувь, инженер 14.6 хувь байна.

Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр АНУ-д ажиллаж байгаа гадаадын иргэдийн 57 хувь нь Азиас, 24 хувь нь Европоос, 13 хувь нь Төв ба Өмнөд Америкаас, 6 хувь нь Канадаас, 4 хувь нь Африкаас байна. Эдгээр хүний капиталын зах зээлийн дундаж үнэ буюу цалин хөлс ямар байна вэ?

АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр ажиллагчдын жилийн дундаж цалинг (доллараар,1993-1999) хүснэгтэд харуулав.

 Зэрэг

1993

1995

1997

1999

  Нийт ШУ,   инженерийн чиглэлээр  ажиллагчид

48000

50000

55000

60000

 Баклавр

45000

48000

52000

59000

 Магистр

50000

53500

59000

64000

 Доктор

54800

58000

62000

68000

  Эх үүсвэр: National Science Foundation, USA, Science and Engineering Indicators 2002

Өндөр төвшний капитал өндөр үнэтэй байх нь зайлшгүй, тиймээс манай орны залуу үеийнхэнд оюуны капиталыг гадаадад хөрвөх төвшинд эзэмшиж, үнэ хүргэн “зарах” зорилго тулгарч байна.
Хүний капитал, хүний хөгжил эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлийн нэг гэдгийг бүх шатанд анхаарч, өнөөгийн төвшнийг бодитоор үнэлж, бүх нийтийн анхаарлыг хүний хөгжилд төвлөрүүлэхийг төр засгийн холбогдох байгууллагууд илүү анхаарууштай байна.

Олон Улсын оюуны хөдөлмөрийн зах зээлд оролцох, суралцах, эрдэм шинжилгээний ажил хийхэд нь иргэдийг дэмжиж, сурталчлах нэгжийг төрөөс тэтгэж, зохион байгуулах нь зүйтэй байна.

Иргэдийн бичиг үсэгт тайлагдалтын чанарын төвшинг тогтоох арга замыг судалж, төвшинг үнэлж, түүнийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй байна.

Гадаадад сурч амьдарч байгаа иргэдтэй бизнесийн ба төрийн байгууллага, нэгжүүд хамтран ажиллах арга замыг судлах шаардлагатай байна.
Насанд хүрэгчдийн ерөнхий соёл, чадварын үзүүлэлтийг судалж, төвшинг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахыг санал болгож байна. 

Интернэт ашиглан хэрхэн мэдлэгээ өргөжүүлэх вэ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг олгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа мөн интернэт сайхан эхлэл болно. Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй мөн нэмэлт мэдээлэлд төлөх мөнгө байхгүй байгаа бол энэ зөвлөмж танд туслах болно.
Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий веб сайтуудыг жагсаалаа.
• http://www.elibrary.mn/
• http://sit.num.edu.mn/
• http://www.internom.mn энэхүү вебсайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой.

Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхож байвал:http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.
2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.
3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
http://www.podiobooks.com/title/nocturnal                    
http://librivox.org/

4. Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com-ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com , www.hehe.mn, www.amjilt.com , www.mongolduu.com зэрэг вебсйтуудаас татах боломж байдаг.
5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.

6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна. http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp
7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. Судалсан хэл дээрээ кино үзнэ гэдэг нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.

8. Та үнэхээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлмээр байна уу тэгвэл философи, шашин зэрэг төрлүүдээр сонирхлоо өргөжүүлээрэй!
Зөвлөгөө:
• Онлайнаар хайлт хий, та юуг олж мэдэж болохоо мэдэхгүй шүү дээ. Та төсөөлж ч байгаагүй их мэдлэгийн далайд умбах ч юм билүү.
• Wikipedia гэх мэт вебсайтаар зочилж мэдээллүүдийг унш холбогдох вебсайтуудаар аялаарай.
• Төлөвлөгөө бүхий жагсаалт гаргаарай ингэснээрээ та сургууль ажилдаа ч бас анхаарлаа хандуулж чадах болно

Та чадна

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Хүмүүс өөртөө тавьсан зорилгынхоо хүрээнд боддог. Өөртөө том зорилго тавьсан хүний бодол санаа нь ч агуу байдаг. Ирээдүй тань таны хүсэл мөрөөдлүүдийн тусламжтайгаар хэлбэрээ олох бөгөөд та хүссэн зүйлээ мөрөөдөх болно. Зорилго бол олон жилийн турш өдөр болгон таны санааг эзэмдэгч байсан. Яг одоо бодож байгаа зүйлсээ та он удаан жил бодохгүй байж болно. Тэдгээр нь таны зорилго биш юм. Өнөөдөр та орой болтол юуны тухай бодсон бэ? Өндөр зорилго гэдэг нь олон жилийг тань бүрэн дүүрэн эзэмдэх зорилгууд юм. Аугаа их мөрөөдлийн аян замыг тэсвэртэйгээр даван туулахын тулд таньд урам зориг хэрэгтэй

Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйл

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

 Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

 1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

 2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

 3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа байгуулаагүй” цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.

 5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.


 6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.

 7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.

 8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.


9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.


 10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.

Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Сурах арга барилаа олоход чинь туслая

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай.

Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

Яаж өөдрөг байх вэ

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Яаж өөдрөг байх вэ .

Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.
Инээмсэглэж бай. Та өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа”гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.
Илүү хөдөл. Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс мөн билээ. Явган их явах, унтахын өмнө салхинд гарах, гэр орны ажилд оролцох зэргээр аль болох идэвхтэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, сөрөг бодолд автах цаг гардаггүй.Өөрийгөө эрхлүүл.Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж бай. Хэрэв амттан идмээр санагдвал шоколадтай зайрмаг аваад идчих. Ажил төрөлдөө ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганц зүйл биелэгдэхэд л бүтэн долоо хоногийн туршид сэтгэл өөдрөг явдаг шүү дээ.
Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.

Яг одоо өөрийгөө хайрла.

Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй!!!.Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно,бас хүн чамайг сул талаар чинь олзлох болно гэдгийг санаарай.Бодит үнэнийг царайнаасаа олж харсан ч та дээрх бүхнийг ухамсарлах авьяастай, ухаантай, хосгүй нэгэн шүү. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя. Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна.Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, энэ ертөнцөд мэндэлсэн, хэнтэй ч адилгүй дахин давтагдашгүй цорын ганц гэдэг ч хайрлах хангалттай шалтгаан!!!. Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана.Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ? Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү?Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл!!!. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл.Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар…Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар!!!.ок.урагшаа…

насаа уртасгах.өөдрөг байх зөвлөмж.

Таны бие махбодь төдийгүй сэтгэл санааг залуу хэвээр нь байлгахад тустай шилдэг арван зөвлөмжөөс хүргэе.

Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л хангалттай. Тэр тусмаа биеийн эд эсийн ачааллыг багасгаж, идэвхитэй байдлыг нь хадгалах хэрэгтэй. Эд эсүүдийн шинэчлэгдэх явц хурдсах тусам организм өвчинд улам эмзэг, өртөмтгий болдог. Хүний бие махбодио үргэлж” цэмцгэр” гуалиг авч явах хэрэгтэй.

Хоёр. Өдрийн хоолны дэглэм таны насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тухайлбал: Гучин настай бүсгүй самар, үхрийн элэг байнга иддэг бол нүүрэнд анхны үрчлээс арай хожуу үүсдэг. Харин дөч гарч буй эмэгтэйд бетакаротин хамгаас тустай бол тавин настангуудад яс сийрэгжихээс кальци, зүрх өвдөхөөс магни сэргийлж чадна. Дөч гарсан эрчүүдийн хувьд малын бөөр болон бяслаганд ихээр агуулагддаг селен зайлшгүй шаардлагатай. Харин тавин наснаас хойш загас илүүтэй идвэл зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулж өгнө.

Гурав. Сэтгэлд нийцсэн сайхан ажил нь “эрүүл” ядарлыг авчирдаг бөгөөд ажил мэргэжлээсээ сэтгэлийн таашаал авах нь эрүүл амьдралын хэв маягийн хамгийн чухал хэсэг болдог юм. Иймд өөрт тохирсон ажлыг олохыг хичээ. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар зарим мэргэжил залуу байдлаа хадгалахад илүү нөлөөлдөг гэнэ. Тухайлбал: хөгжмийн удирдаач, гүн ухаантан, зураач, гэгээнтэн, лам гэх мэтчилэн дурдаж болно.

Дөрөв. Аль болох битгий ганцаард. Өөрт тохирох ханийг заавал олж авах хэрэгтэй. Хайр сэтгэл, халамж анхаарал нь хөгширөлтийн эсрэг хамгийн шилдэг хэрэгсэл болдог. Хүн хайр сэтгэлтэй учрах үед аз жаргалын гормон эндорфин хамгийн ихээр ялгардаг байна. Энэ гормон нь хүний биеийн дархлааг бэхжүүлдэг.

Тав. “Урсгал сөрж сэлэх” -ээсээ битгий эмээ. Амьдрал болон цаг хугацааны талаар өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Ийм ухаарал, ойлголттой амьдардаг хүн депресст бага ордог бөгөөд өөдрөг сэтгэлээр амьдарч чаддаг юм.

Зургаа. Аль болох их хөдөлгөөнтэй бай. Өдөрт наймхан минут биеийн тамираар хичээллэсэн ч энэ нь амьдралын насыг уртасгадаг юм. Хөдөлгөөнтэй байснаар гучин наснаас хойш ялгаралт нь зогсдог өсөлтийн гормон чөлөөлөгддөг байна. Үүнээс гадна амьсгал, зүрх судас, яс булчингийн системийн үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг хийж байх хэрэгтэй.

Долоо. Сэрүүн агааржуулалт сайтай тасалгаанд унтаж бай. Эрдэмтэд 17 – 18 хэмийн температуртай өрөөнд унтвал залуу насаа илүү хадгалдаг болохыг нотолсон. Мөн бие организмын бодисын солилцоо, хөгшрөлт нь орчны агаарын температураас ихээхэн хамаардаг.

Найм. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө улам их арчилж тордох хэрэгтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Заримдаа эрүүл амьдралын хэв маягийг мөрдөхийн тулд дуртай амттанаасаа ч татгалзахад хүрдэг үе бишгүй л тохиолдоно.

Ес. Юм л бол уурлаж, бухимдахаас аль болох зайлсхий. Өөрийгөө байнга зэмлэдэг хүн үргэлж гомдоллож, цаг өнгөрөх тусам улам маргаанч, хэрүүлч болж орчныхоо хүмүүстэй таарахгүй болдог. Энэ нь эргээд өвчинд нэрвэгдэх, тэр тусмаа хавдар тусах үндэслэл болж өгдөг байна.

Арав. Оюун ухаанаа хөгжүүл. Үгийн сүлжээ тааж, гадаад хэлнээс суралцах хэрэгтэй. Аливаа тооцоо хийхдээ тооны машинаар бус харин цээжээрээ бодох гээд олон арга зам бий.

амьдралынхаа хором бүрийг хайрлаарай!

Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хором юм. Төрсөн өдрийн баяр, шинэ жилээр ч юм уу ханьтайгаа, хүүхэдтэйгээ тэврэлдэн инээлдэн хөгжилтэй авахуулсан зургууд танд байгаа биз .
Тэр аз жаргалтай мөчүүд дахин танд хэзээ ч давтагдахгүй. Тэгэхээр гэрэл зураг таны тэр хормын аз жаргалыг хадгалан үлдсэн байна.
Хүмүүс эд хөрөнгө, байр, машин, үнэт эдлэлээ бүхнээс илүү хайрлан хамгаалдаг. Гэтэл тэднийг үгүй хийсэн ч эргээд олдоно. Харин цаг хугацаа гэдэг хорвоо дээр хэзээ ч эргүүлж авч болдоггүй цорын ганц зүйл юм. Гэтэл хүмүүс бид цаг хугацааг тийм үнэ цэнэтэй зүйл гэж хэзээ ч ойлгодоггүй бөгөөд хайр гамгүй үрж өнгөрөөдөг. Гэтэл бидний одоо байгаа цаг мөч маань бүхнээс үнэтэй байдаг .
Бид жил, сар, өдрийг биш зөвхөн хормуудыг /аав ээждээ эрхэлж байсан тэр үе, ханьтайгаа анх учирсан үе/ л тогтоож авдаг. Иймээс бид хором бүрээс сайн сайхныг олж авч чадвал амьдралаа бүрэн дүүрэн болгож чадна гэсэн үг. Тийм учраас амьдралаа аз жаргалтай байлгахын тулд одоо болж буй хором бүрээ гайхамшигтай сайхан, онцгой болгоорой.
Олон хүн болоогүй байгаа, магадгүй хэзээ ч болохгүй зүйлд санаа зовж, цагаа үрдэг.Тэгэхээр та урдаа байгаа болон хойноо өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөвхөн одоо болж буй хоромд анхаарлаа хандуулаарай.Гэхдээ энэ нь зөвхөн одоо болж буй хоромдоо анхаарлаа хандуулаад ирээдүйн төлөө санаа зовохгүй байна гэсэн үг биш юм. Тухайн хормын амьдрал л бидэнд хүсч буй ирээдүйгээ бүтээх боломжийг олгоно.
Тэгэхээр та өнөөдрөөс эхлэн хором хормоор амьдрахын хүчийг мэдрээрэй.

Таны амьдралын өдөр бvхэн чинь чухал юм шvv.

Би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын єдєр бvхэн чинь чухал юм шvv.

Мэдлэгийг эрж хай, их унш, єєрийнхєє єєдєєс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бvл, найз нєхєдтэйгээ хамт байх цагийг єєрєєсєє бvv харамла. Дуртай хоолоо ид, очихыг хvсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мєчvvдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгvй хэрэглэ. Vнэтэй vнэртэй усаа дуусчих вий гэж айлгvй цац. Хэрэглэмээр санагдсан vедээ хvссэн зvйлээ хэрэглэж бай.

Vгсийн сангаасаа “Аль нэг єдєр”, “Заримдаа” гэсэн vгсийг хасаж хаяцгаая. Найз нєхєд, гэр бvлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хєєр, баяр баясгалан нэмдэг зvйлсээ хойшлуулахаа больцгооё.

Єдєр бvр, цаг бvр, мєч бvр чухал. Магадгvй таны сvvлчийнх байхыг хэн ч мэдэхгvй.

Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ.

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ.
Өөрөөр хэлбэл бидний амьдрал үгээр дамжин гардаг бодол санаанаас маань ихээхэн хамаардаг гэсэн үг. Энд би хаа нэгтээгээс уншсан зүйлээ тайлбарлах гэсэнгүй. Харин хичнээн сарвайвч тусалж дэмжих хүн байхгүй, ёстой л сүүдрээсээ өөр нөхөргүй хүний нутагт очоод (эргээд бодоход аймаар зоригтой байж дээ. Юунд найдаж явсан юм бол гэж заримдаа бодогддог), эргээд эх орондоо ирэх хүртэл надад юу бодогдов, найзууддаа юу гэж хэлмээр байсан, түүнийгээ л бичлээ. “Амжиж алдрын оргилд хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг” гэсэн үг байдаг. Өөрөө гайгүй боломжтой болсон бол бусдын амьдралд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэм гэсэн утгатай энэ үгэн дээр үндэслээд би үүнийг бичсэн юм. Амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан арга бол толгой дахь бодол санаагаа өөрчлөхөөс эхэлдэг. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс харж сурцгаая. Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярьж байя. Бусдыг муулах, атаа жөтөө, хорсол гомдол тээсэн хүний амнаас яаж сайхан үг гарах вэ дээ. Харин үргэлж муу зүйл ярьж, хэлж явдаг хүний амьдрал өөдөлнө гэж үгүй. Тэгээд ч бидний оюун ухаан амьдралаа яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид цөмөөрөө хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л зүтгэж, тэмүүлж амьдардаг. Тэрхүү бодол, санаандаа яг соронзонд татагдаж байгаа юм шиг татагддаг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг байдаг шүү дээ. Санаандаа бодоод л, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмүүлж явбал болж л таардаг. Тархи бол угаасаа юу хүсч байгаагаа боддог эрхтэн. Нэгэнт үргэлж сайхан бодол тээж явдаг хүний амнаас сайхан л үг гардаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, амьдрал, ажил алба нь тэгш сайхан явдаг. Монголчууд бид үргэлж сайхан зантай, ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж явдаг хүнийг хор нь гарчихсан хүн гэдэг дээ. Мөн “Амны билгээс ашдын билэг” гэсэн сайхан үг ч бий. Энэ бол зүгээр ч нэг сайн юм болж магадгүй гэсэн хоосон горьдлого биш. Харин юу хүсэх нь ямар үр дүн авчирч болдгийг томьёолсон шалтгаан, үр дагаврын холбоотой нарийн ойлголт юм. Ер нь ардын хэлц үг гэдэг бол олон зууны турш амьдралын хууль, жам ёсыг ажиглан таниад, тэрхүү хур мэдлэгээ цөөн үгээр тун товч ойлгомжтой хэлж үлдээсэн ухаант үгнүүд байдаг. Тиймээс уруул давж байгаа үг бүрээ аз жаргалтай, билэг дэмбэрэлтэй, баяр хөөртэй бодол сэтгэл, утга санаатай гаргаж байхтун. Мэдээж өөгүй цэвэрхэн, алдаагүй хүн гэж байдаггүй. Гэхдээ өөрийнхөө тухай, хамт олныхоо тухай, найз нөхөд, эцэг эхийнхээ тухай, ер нь бусад хүний тухайд сайн талыг нь олж харж, түүнийг нь хөгжүүлж, дэмжиж бусдад баяр баясгалан бэлэглэж байснаар танд алдах зүйл гарахгүй. Зарим хүмүүс үүний яг эсрэг хийдэг. Тэд хүний юу нь болохгүй байна, түүнийг нь хамгийн түрүүнд олж харж, алдаа дутагдлыг нь үргэлж ярьж, бодож шүүмжилж явдаг бөгөөд хов жив хөөцөлдөхгүйгээр баяр хөөртэй амьдарч чадахгүй болтлоо өөрийгөө дасгасан байдаг. Хүний мууг үзсэн иймэрхүү хүмүүс хэзээ ч жаргалтай амьдарч чаддаггүй. Аз жаргал гэдэг бол “унжиж байснаа унаад ирдэг” зүйл л лав биш юм билээ. Харин аливаа зүйлийн сайхан чанаруудыг нь олж харж, сайн зүйлийн талаар бодож санаж, аз жаргалтай, билэг дэмэрэлтэй зүйл ярьж, бусдад аз жаргал бэлэглэснээр ирдэг зүйл юм билээ. С.Ганбаатарын “Далд уул” номоос.

Би хэн бэ? буюу таны темперамент

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

Өөрийнхээ зан байдлыг мэдэх нэг арга нь темпераментаа тодорхойлох явдал билээ.


Темпераментийг тогтооход хэд хэдэн үндэслэлээр шинжиж болдог. Ер нь хүн бүр өөрийгөө судлах дуртай. Та нар ч гэсэн ямар темпераменттай болохоо мэдэхийг хүсэж байгаа. Темпераментийг тодорхойлох олон аргууд байдаг. Тэдгээрийн дотроос арай зугаатай, хялбархан нэгэн аргыг доор сийрүүлье.Үүнд дараах асуултад хариулахдаа өөрийнхөө ердийн амьдралд ямар байдгаа л санаж тэмдэглээрэй.
Асуултуудыг уншаад өөртөө байгаа шинжийн ард +, -,тэмдэг тавиарай.
Тухайн темпераментийн асуултын 16-20 д нэмэх бол та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 – байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 нэмэх тэмдэг байвал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ .

Холерик темпераментийн хэв шинж.
1.Тогтворгүй байнгад хөдөлгөөнтөй гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2.Омогтой огцом ууртай.
3.Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4.Шийдэмгий санаачилгатай.
5.Зөрүүд.
6.Маргаан цэцэнд дийлэх дуртай.
7.Үе үе түргэн ажилладаг.
8.Хүмүүстэй харьцахдаа шууд шулуун хурц.
9.Азаа үзэх дуртай.
10.Өсөрхөж уурлах нь түргэн.
11.Сэтгэлийн хөдөлгөөнтөй огцом түргэн хэл яриатай.
12.Хэрүүлч зодоонч.
13.Бусдын дутагдалыг тэвчиж чаддаггүй.
14.Түрэмгий дээрэлхүү.
15.Гар нүүрний хөдөлгөөн ихтэй.
16.Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17.Шинэ зүйлд дасахдаа удаан.
18.Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19.Алхаа гишгээ огцом түргэн.
20.Ааш зан нь эрс амархан өөрчлөгддөг.

Сангвиник темпераментийн хэв шинж.


1. Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.

Флегматик темпераментийн хэв шинж.
1. Эмх журамтай нямбай.
2. Юманд ул суурьтай ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй дуу цөөн.
6. Сэтгэлийн хөдөлгөөн дөлгөөн.
7. Тайван бөгөөд удаан нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн зүйлээ дуусгадаг.
10. Хүч чадлаа хий зүйлд зориулдаггүй.
11. Амьдралын хэв журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэл хөдлөлөө амархан барьдаг.
13. Сайшаал шүүмжлэлд эмзэг биш.
14. Өөрийгөө муулахад үл эмзэглэдэг.
15. Сонирхол харилцаа тогтвортой.
16. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харьцдаг.
18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлонд тэсвэртэй ханддаг.
20. Ууртай.

Меланхолик темпераментийн хэв шинж.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ зүйлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүнтэй холбоо тогтоохдоо муу.
4. Өөрийн хүчинд итгэхгүй эргэлздэг.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил бүтэхгүй тохиолдолд амархан сэтгэлээр унадаг.
7. Бодлогоширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан ярьдаг.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Муулах магтахад маш мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүнд өндөр шаардлага тавьдаг.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг .
16. Хэт гомдомтгой.
17. Нийтэч биш .
18. Идэвхи санаачлага бага бүрэг.
19. Дуулгавартай хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дуртай.

Стресс гэж юу вэ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa

1. Стресс гэж юу вэ?
Стрессийн хамгийн үнэнд ойртсон тодорхойлолт нь
Стресс гэдэг нь хэрэгцээ нь хувь хүний дайчилж болох хувийн болон нийгмийн нөөцөөс давлаа, хэтэрлээ гэдгийг ухамсарлах мэдрэмж эсвэл нөхцөл юм. Гэхдээ стресс нь заавал сөрөг үзэгдэл байх албагүй. Учир нь зарим стресс нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг.
2. Стрессийн ангилал
Стрессийг бие махбодид үзүүлж буй буй нөлөөллийнх байдлаар
а. Физиологийн
б. Сэтгэлзүйн
в. Мэдээллийн стресс гэж 3 ангилдаг. Ингээд тус бүрээр нь авч үзье.

Физиологийн стресс
сэтгэл түгшилтийн голомт уураг тархинд байснаар зүрх, судас, сэтгэцийн өвчин, ходоод гэдэсний шархлаа зэрэг стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл нь болдог.
Илрэх шинж тэмдэг:
1.Гарын алга хөлрөх
2.Даралт ихсэж зүрх дэлсэх
3.Хүзүү нуруугаар хөших
4.Амархан ядрах
5.Толгой өвдөх
6.Хоолны дуршил буурах
7.Нойр хулжих
8.Амьсгал бачуурах
Сэтгэлзүйн стресс
Гайхах, сэтгэл түгших, уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс болж үүсдэг.
Илрэх шинж тэмдэг нь:
1.Уурлах
2.Сэтгэл зовох
3.Сэтгэл санаа тогтворгүй болох
4.Эргэлзэх
5.Өөртөө итгэлгүй болох
6.Гэмших
7.Гутрах
8.Ганцаардах
Мэдээллийн стресс
Хэт их ачаалал нь мэдээллийн стрессийг үүсгэдэг.
Шинж тэмдэг:
1.Амархан уйлна
2.Хумсаа мэрж, шүдээ хавирах
3.Архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
4.Төрөл бүрийн хорт зуршилтай болно
5.Хэт их иднэ
6.Хүчирхийлэл үйлдэнэ
7.Зөрүүдлэнэ
Нийгмийн хувьд:
Бусдаас хөндийрнө.
Бусадтай харилцахад бэрхшээлтэй болно.
Ажил сургуулиасаа залхаж олон дахин солино.
Зохион байгуулалтгүй болно.
3. Стрессийн үйлчлэх механизм
Стресс нь 3 үе шаттай явагддаг.
1. Түгшүүрийн үе: Бие махбодид стрессийн илрэлүүд бий болж эсэргүүцэх чадвар нь буурч ирнэ.
2. Эсэргүүцэх чадвар нэмэгдэх үе: Дахин давтагдсан үйлчилгээнд  бие махбодь дасан зохицдог. 1-р үед илэрч байсан шинж тэмдгүүд арилж, дасан зохицолтыг харуулсан өөрчлөлт бий болж эсэргүүцэх чадвар нь нэмэгддэг.
3. Эцэж цуцах үе: Удаан үргэлжилсэн стресс нь хүч барагдуулж яваандаа эхний үед байсан шинж тэмдгүүд дахин илэрч эхэлдэг.
Стресс нь ерөнхийдөө өнчин тархинд байх *гипоталамус*-аас адреналин өндөр түвшинд ялгарснаар үүсдэг. Ингэснээр бие махбодийн дархлалын систем суларч өвчин эмзэг болдог.
4. Стресс үүсгэдэг хүчин зүйлс
Стресс үүсгэх хүчин зүйлийг үндсэнд нь гадаад ба дотоод гэж 2 ангилдаг.
1. Гадаад хүчин зүйл
а. Хүрээлэн байгаа орчин -
-Дуу чимээ
-Давчуу орон зай
-Цаг агаарын таагүй байдал
б. Нийгэм хамт олны хүчин зүйл
-Хэрүүл маргаан
-Дотны хүн өвдөх
-Будлиан
в. Амьдралын томоохон үйл явдалтай холбоотой хүчин зүйл
-Гэр бүл болох
-Гэр бүл салах
-Гэр бүлд шинэ хүн нэмэгдэх
-Ажилгүй болох
г. Өдөр тутам тулгарч байдаг аар саар зүйлс
-Цагаасаа хоцрох
-Эд зүйлсээ алдах, гээх
Эд зүйлс эвдрэх
2. Дотоод хүчин зүйлс
а. Өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой
Архи, тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэх
Хэт их ачаалалтай ажиллах
б. хүний сэтгэлзүйн онцлогтой хүчин зүйлс
-Өөрийгөө хэт шүүмжлэх
-Өөрийгөө хэт буруутгах
-Хөшүүн удаан сэтгэлгээтэй байх
-Бодитой бус итгэл найдвар тавих
Аливаа юмтай хэтэрхий удаан зууралдах
5. Стресстэй тэмцэх стратеги
Ерөнхийд нь үйлдлийн , сэтгэлийн, хүлээж авах стратеги гэж 3 ангилдаг.
Үйлдлийн стратеги - Энэ нь нөхцөлдүүлж байгаа шалтгааныг арилгахын тулд нөхцөл байдал, орчныг солих арга хэмжээ явдал юм.
Сэтгэлийн стратеги - Нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол өөрөөр тайлбарлах, ухамсарлах
Хүлээж авах стратеги - Нөхцлийг өөрчилж өөрөөр тайлбарлах боломжгүй бол хүлээн зөвшөөрч эвлэрэх
Стрессээс гарах дасгалууд
1. Релаксацийн дасгалууд:
Релаксацийн дасгалыг хийснээр аливаа зүйлийг өөрийнхөөрөө төсөөлж сурна. Гэхдээ байнга хийгээд байх тусам улам илүү үр дүнд хүрдэг.
Жишээ нь: 2 минут хэртэй нүдээ аньж тайван байдалд хэвтээд өөрийгөө ямар өрөөнд байна гэж төсөөл. Өрөөнд байгаа бүх зүйл ба өөрийгөө хөлнөөсөө толгой хүртэл, толгойноосоо хөл хүртэл төсөөл.
Дашрамд дурьдахад стресст орсон хүн аливааг ямагт болохгүй талаас хардаг. Иймд болж бүтэх талаас нь харах хэрэгтэй. а. Амьсгалын дасгал
Амаараа амьсгалж хамраараа гаргаад юуны ч тухай үл бодох
б. Амьсгалаа аваад түр барих
в. Хөлийн булчингийн дасгал
Хөлийн булчин, өгзөг, цээж, гар, нүүр гэсэн дарааллаар булчингаа чангалж хэдэн секунд энэ байдлаа хадгалаад суллана.
2. Концентрацийн  дасгалууд
тоо тоолох - аажмаар 1-10 хүртэл тоолохба тоондоо анхаарлаа төвлөрүүлэх, нэлээд хэдэн минутын дараа дахин тоолох
3. Үг ашиглах дасгал.
Ямар нэг сайхан дурдатгалтай холбоотой сэтгэл хөдөлгөсөн богино үг сонгоно. Хэрэв үг чинь 2 үетэй бол нэгдэх үе дээр амьсгаагаа авч 2-р үедээ амьсгаагаа гаргана.
6. Харилцааны стресс ба түүнээс гарах арга зам
Үүсэх шалтгаан
Хянах гэж оролдох - Ухамсартай ба ухамсаргүйгээс бусдыг өөрчлөх, хянах гэж оролдсоноос үүсдэг.
-Бусдыг буруутгах
-Бусдыг нүд үзүүрлэх
-Бусдыг үзэл баримтлал, санаа бодлыг нь хүчингүй болгох
Бүхнийг мэдэгчийн байр суурьтай байх, аливааг нарийн судлах, болгоомжтой авч үзэхийн оронд мэддэг юм шиг зан үйл гаргах нь харилцааг өргөжүүлэх сонирхлыг дардаг.
Харилцааны стрессээс гарах арга зам
1. хүлээн зөвшөөрөх - Бусдыг байгаагаар нь хүлээн авч хүндлэх
2. Итгэл - Харилцаа нь амлалт хүлээлтээс гаралтай учраас бие биедээ итглтэй хандах нь чухал байдаг.
3. Хэлэлцэх - Бие биенээсээ хүсч байгаагаа чөлөөтэй хэлэх
-Бие биенийхээ санал хүсэлтийг хүлээж авахгүй эрх чөлөөтэй байх
-Зөрчил маргаан хоёр талд ашигтайгаар шийдэгдсэн байх
4: Бууж өгч татгалзах - Санаа бодлыг нь хүлээн зөвшөөрч дагах
-Эрх мэдэл өгч хөөргөх
-Дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч бусадтай хуваалцах
-Өөрийн эрх мэдлийг хязгаарлах
5. Уучлах
6. Дэмжих

Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ? гэснээс аминдаа хайртай хүний боддог бодол юм уу ? Үгүй юм байна амьдрах хүсэлтэй хүний боддог бодол юм ,,, Дэлгэрэнгүй»

Энэ юу вэ ?

2010 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Dagiimaa
Зөвхөн насанд хүрэгчидэд!!! Дэлгэрэнгүй»

Охидын хөвгүүдэд дуртай байдаг 30 шалтгаан

2010 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
1. 1.Тэд үргэлж үргэлж чиний дуртай үнэртэй усыг (чиний түүнд төрсөн өдрөөр нь худалдаж авч өгсөн) түрхдэг учраас
2. 2. Тэд чиний нүд рүү эгцлэн харахдаа чиний төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлдэг учраас
3. 3. Тэд гараараа чиний үсийг оролддог учраас
4. 4. Тэдний гар нь үргэлж чиний ойр байдаг учраас
5. 5. Тэд нулимсыг чинь арчиж үнсдэг учраас
6. 6. Тэд чамд тохиолдсон асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээсээ болж болоод галзуурахаа шахдаг учраас
7. 7.Болзоондоо очих гэж 3 цаг бэлдсэний дүнг тэд харангуутаа нүд нь гайхал, бахдлаар дүүрдэг учраас
8. 8.Чамайг улайлгах аргаа тэд мэддэг учраас
9. 9. Чамайг даарсан байхад тэд халуунаар тэвэрдэг учраас
10. 10.Чамайг галзууртлаа уурласан байх үед тэд чиний уурыг гартал хардаг учраас
11. 11. Чамайг түүнтэй байхад тэр сэтгэл хангалуунаар инээмсэглэдэг учраас
12. 12. Хамтдаа тоглож байхдаа чамд бүх хожлыг албаар өгдөг учраас
13. 13. Тэд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
14. 14. Чиний найзуудын өмнө тэр чамд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
15. 15. Чамайг цочоочих вий гэсэндээ маш зөөлхнөөр, эелдгээр чамд хүрч, тэвэрдэг учраас
16. 16. Тэд чамайг үнсдэг учраас
17. 17. Чамайг уйлах үед тэр элгэндээ тэвэрдэг учраас
18. 18. Хэн нэгэн чамайг гомдоож, гэмтээхийг хэзээ ч зөвшөөрдөггүй учраас
19. 19. Чамайг алдчих вий гэж айх үедээ нулимсаа тэвчин ядан байдаг учраас
20. 20. Чи өөрийгөө түүнийг гэдгийг мэдэж байгаа ч тэд чиний том хамгаалагч гэж боддог учраас
21. 21. Тэд өөрийн бардам зангаа даран байж “чамайг санасан шүү” гэдэг учраас
22. 22. Чи тэднийг мартчихсан гэж бодож байх үед тэд та хоёрын хамтдаа байсан чухал мөчүүд, ой, төрсөн өдрүүдийг санаж байдаг учраас
23. 23. Тэд уучлал гуйдаг учраас
24. 24. Чиний хувьд хэцүүхэн өдөр тохиолдоход тэд тайвшруулдаг учраас
25. 25. Өдөр юу болсноо бүгдийг нь нэг нэггүй ярихаар тэсч ядан хүлээж байхад тэр гэртээ чамайг сонсдог учраас
26. 26. Нэг их сайн болоогүй байсан ч тэд чамд хайрын захиа бичдэг учраас
27. 27. Заримдаа тэд найз нөхдийнхөө чухал уулзалтаа хойш тавиад чам дээр ирдэг учраас
28. 28. Тэд хөлөрсөн байсан ч тэднийг тэврэхэд үргэлж гоё байдаг учраас
29. 29. Тэдний нүд рүү хараад, зүрх сэтгэл рүү нь өнгийхөд тэдний дотор чамайг бүхлээр нь агуулсан хайрын цохилт зүрхэнд нь мэдрэгддэг учраас
30. 30. Бид тэднийг мянга мянган шалтгааны улмаас хайрладаг учраас

Эр хүнийг цэвэр цэмцгэр харагдуулах хүчин зүйл

2010 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Эр хүн ч гэсэн гоё сайхан харагдах ёстой. Эрчүүд хүүхнүүд шиг янз бүрийн хувцас сольж өмсөөд байдаггүй ч тэдэнд таарсан гоо зүй гэж байдаг. Ямар ч тохиолдолд эр хүн цэвэр цэмцгэр, дэгжин харагдах ёстой. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд: 1. Оймсоо өдөр бүр сольж бай. 2. Өмд, гутлаа зангианыхаа өнгөтэй зохицуулах нь маш чухал. 3. Янз бүрийн зурагтай, этгээд үгтэй цамц, зангианаас татгалз. 4. Цамцны ханцуйны чагтан товч, зангианы зүү чанартай байх ёстой. 5. Үс цэвэрхэн, гялалзсан бол эр хүний зүс царайнд өнгө нэмдэг. 6. Үсний сам, сойзоо байнга цэвэрлэ. 7. Үсэнд тохирсон шампунь, ангижруулагчийг сонгох нь чухал. 8. Чанартай үсний гель, лак, хэв оруулагчийг хэрэглэж байх нь зөв. 9. Шүдний сойзын үсийг элэгдэхээс өмнө соль. Шүдний оогоо таглахгүй орхивол нян үржих магадлалтай. 10. Амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлж, амны хөндийг тогтмол цэвэрлэж бай. Хэрэв завгүй бол нэг ширхэг алим идчихэж бай. 11. Суганаас эвгүй үнэр гаргахаас сэргийлж савантай халуун усаар тогтмол угааж, хүйтэн усаар шавш. 12. Хумсаа үе үе ажиглаж бай. Хайчаар аваад , өрөвтлөөр зас. 13. Хумсны дотогш орсон хир бохирыг үргэлж цэвэрхэн байлгах. 14. Эрчүүд хумсаа хэт урт ургуулахгүй байвал зүгээр. 15. Зангиа худалдан авахдаа костюм, цамцныхаа өнгөтэй тохируул. 16. Спорт загварын, чөлөөт хувцас нь эрчүүдийн имижийг тодруулах бас нэг хүчин зүйл болдгийг анхаар. 17. Спортын төрлийн хувцас хэт чамин эсхүл задгай, замбараагүй байх ёсгүй. 18. Аливаа хувцас бүхэн нь энгийн боловч чанар сайтай байвал зохино. 19. Эцэст нь хэлэхэд болж өгвөл өдөр бүр шүршүүрт орж бай.

Сургалтанд хэрэглэгдэх техник хэрэгсэлүүд

2010 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Dagiimaa

history of speaker

 

 Дэлгэрэнгүй»

Сургалтанд хэрэглэгдэх техник хэрэгсэлүүд

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Dagiimaa
Скайнерийн талаар товчхон
Та Скайнер худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээ урьдчилан тодорхойлсон уу?.

Жишээлбэл та зөвхөн фото зураг болон цаасан дээрх зургийг компьютер лүүгээ хөрвүүлэх гэж байна уу? Эсвэл фото зургын негатив хальснаас зураг хөрвүүлэх гэж байна уу? Аль эсвэл фото слайднаас уу гэдгээ сонгох хэрэгтэй. Мөн текстэн бичвэрийг компьютер лүү хөрвүүлж Microsoft Word гэх мэт тексттэй ажилладаг програмаар засварлах боломжтойгоор хадгалсан ч болно.

Та ямар зорилгоор хэрэглэхээ шийдсэн бол дараах техникийн тодорхойлолтуудын талаар ойлголттой болвол зүгээр.

1. Хөрвүүлэх технологи (Scanning technology)
Зураг, дүрс, текстийг таньж хөрвүүлэх технологиороо.
Ихэнх скайнер "charge-coupled device (CCD)" гэсэн технолгийг ашигладаг бөгөөд энэ нь анх одон орон судлаачид хэрэглэдэг байжээ. Энэ технологи нь 20 гаруй жилийн туршид хөгжсөөр ирсэн бөгөөд өргөн дэлгэр хэрэглэгддэг технологи юм. Энэ технологийг хэрэглэсэн скайнер нь үнэ хямд байдаг.
CIS Technology: Энэ технологийг хэрэглэж буй скайнер нь бусад скайнерийг бодвол илүү том, хүнд байдаг ба тийм ч өргөн дэлгэрээгүй.
Мэргэжлийн түвшинд "photomultiplier tube (PMT)" гэсэн технологийг ашигладаг гэвч энэ ердийнхөөс илүү үнэтэй байдаг. Эдгээр технолгууд нь компьютер лүү хөрвүүлж буй зургийн чанарт голлох нөлөө үзүүлдэг.

2. Өнгөний нягтрал (Resolution)
Энэ нь зургийн чанар юм. Нэг инч дэх цэгүүдийн тоо буюу пикселийн тоогоор илэрхийлэгддэг (dots/pixel per inch - DPI/PPI). Цэг болон пикселийн тоо их байх тусам зургийн чанар сайн байна. Ердийн скайнерууд нь 72-оос 600 DPI хэмжээтэйгээр зураг хөрвүүлэх чадвартай байдаг.

3. Битийн нягтрал (Bit depth)
Энэ нь нэг пиксел дэх bit-ийн тоогоор илэрхийлэгддэг. Харин "Color depth" гэдэг нь тухайн зураг хичнээн өнгөөр ялгарч харагдахыг заасан үзүүлэлт юм. "Bit depth"-ийн хэмжээ их байх тусам өнгөний ялгарал төдий чинээ их байх болно. Гэхдээ мэдээж файлын хэмжээ ч нэмэгдэх болно. Жишээ нь:

  - 24 bit-ийн скайнер 16 сая өнгөний ялгаралтайгаар татаж чадна.
  - Компьютерийн дэлгэц нь пикселүүдээс тогтдог. Хар цагаан дэлгэцийн нэг пикселд нэг л бит байдаг. Тэгээд энэ бит нь хар эсвэл цагаан байдаг.
  - Хэрэв нэг пикселд 2 бит байх юм бол 4 өнгө ялгарна. (2 бит х 2 өнгө= 4 өнгө)
 
  - Нэг пикселд 4 бит байвал 2x2x2x2 буюу 16 өнгө.
  - Ердийн комьютер нэг пикселд 8 бит байдаг бөгөөд энэ нь 256 өнгө ялгаруулна гэсэн үг.
  - Сүүлийн үед ихэнх өнгөт дэлгэц нэг пикселд 16 эсвэл 24 бит хэмжээтэй болсон бөгөөд энэ нь 65 мянга болон 16 сая өнгө ялгаруулах боломжтой болж байна.
 
Битийн нягтрал
Өнгөний тоо
Тооцоолол
  1 bit   2 өнгө   21 (2)
  2 bit   4 өнгө   22 (2x2)
  3 bit   8 өнгө   23 (2x2x2)
  4 bit   16 өнгө   24 (2x2x2x2)
  5 bit   32 өнгө   25 (2x2x2x2x2)
  6 bit   64 өнгө   26 (2x2x2x2x2x2)
  7 bit   128 өнгө   27 (2x2x2x2x2x2x2)
  8 bit   256 өнгө   28 (2x2x2x2x2x2x2x2)
  16 bit   65,536 өнгө   216
  24 bit   16,777,215 өнгө   224
 
 
 
 
             
1 bit -ийн 2 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 1,329 byte
 
4 bit -ийн 16 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 4,407 byte
 
8 bit-ийн 256 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 8,822 byte
 
24 bit-ийн 16,777,216 өнгөтэй зураг, өргөтгөл нь JPEG, файлын хэмжээ 4,321 byte
 
Зураг хөрвүүлэх

Зураг хөрвүүлэхдээ тухайн скайнерийн өөрийнх нь зураг засварлах програм болон өөр бусад зурагтай ажилладаг програмуудын тусламжтайгаар хөрвүүлэх гэх мэтээр олон аргаар хөрвүүлж болно. Харин энэ удаад Adobe PhotoShop програм дээр жишээ болгон тайлбарлая.

  1. Start -> Programs -> Adobe Photoshop гэсэн дарааллаар програмаа нээнэ.
  2. File -> Import гэсэн дарааллаар орж жагсаалтаас өөрийн скайнерийн нэр дээр дарж ажиллуулна. (Энэ үед скайнер асаалттай байх хэрэгтэй)
  3. Ингээд скайнерийн програм ажиллах бөгөөд дараах зааврыг уншна уу.
Скайнерын програм хангамж
Энэ нь таны худалдан авсан скайнертай хамт дагалдан ирдэг бөгөөд та энэ програмын тусламжтайгаар хүссэн зургаа компьютер лүү хөрвүүлэх боломжтой. Аль фирмийн бүтээгдэхүүн гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг боловч энэ програм хангамжид дараах үндсэн функцүүд байдаг.

1. Color:
Энэ нь хөрвүүлэх гэж буй зургаа ямар өнгөөр хөрвүүлэх вэ гэдгийг сонгох сонголт юм. Энд Grayscale - Хар саарал, Хар цагаан - Black&White, Өнгөт - Color photo, Текст - text гэх мэт сонголтууд байдаг. Хар зургийг Color photo гэсэн сонголтоор хөрвүүлж болох боловч зураг нь хар хэвээрээ л байна. Харин зургийн хэмжээ нь Grayscale гэсэн сонголтоор хөрвүүлснээс их байдаг. Иймд хар цагаан зураг хөрвүүлэх бол Grayscale гэсэн сонголтыг хийсэн нь зөв.
2. Resolution
72, 96, 200, 300, 600, 1200 гэх мэт. Та эндээс тухайн хөрвүүлэх гэж байгаа зургаа ямар зорилгоор ашиглахаас хамаарч сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв зөвхөн интернэтээр зургаа дамжуулах гэж байгаа бол 72 эсвэл 96 dpi гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Харин тухайн зургаа хэвлэх гэж байгаа бол 300 dpi гэсэн сонголтыг хийхэд хангалттай.
3. Preview
- Энэ нь хөрвүүлэх зургаа урьдчилан харах хэрэгсэл юм. Ингэс урьдчилан харснаар тухайн зургаа бүтнээр нь аль эсвэл тодорхой хэсгийг нь л хөрвүүлэх гэх зэргээр сонголт хийх боломжтой болно.
5. Scale
- Энэ нь тухайн зургыг өөрийнх бодит хэмжээгээр хөрвүүлэх үү? эсвэл тодорхой хувиар ихэсгэж багасгах уу? гэдгийг сонгоно. Хэрэв 100% гэж байвал энэ нь тухайн зургын бодит хэмжээ. 30% гэвэл бодит хэмжээнээс энэ хувиар багасгана. 130% гэвэл бодит хэмжээнээс 30%-иар ихэсгэнэ гэсэн үг.
4. Scan

- Дээрх бүх тохиргоонуудаа хийсэн бол одоо энэ командаар зургаа хөрвүүлнэ.

Scan командын тусламжтай зургыг хөрвүүлэхэд тухайн зураг PhotoShop-ийн ажлын талбарт орж ирнэ. Үүний дараа зургандаа нэр өгч хадгалах хэрэгтэй. Үүний тулд File -> Save командыг өгч гарч ирэх цонхны "File name" гэсэн талбарт зургын нэрийг бичиж хадгална.

Хавтгай тавцант скайнер буюу "Flatbeds"
Хавтгай тавцант скайнерууд нь фото болон бусад зургуудыг хөрвүүлж болохоос гадна зарим нэг нь фото зургын негатив хальс, слайд зэргийг хөрвүүлэх боломжтой байдаг. Энэ тохиодолд "transparency adaptor" буюу негатив хальс болон слайдыг байрлуулах нэмэлт хэрэгсэлтэй байдаг.

Скайнерын тавцангийн хэмжээ:
Ихэнх скайнерын тавцан нь А4 буюу бичгийн цаасны хэмжээтэй байдаг. Зарим скайнер нь А3 цаасны хэмжээтэй ч байдаг. Гэвч эдгээр нь илүү үнэтэй байдаг.

Текстэн мэдээллийг скайнерын тусламжтайгаар хөрвүүлэх
Оптик скайнер нь текст бичвэрийг зурагнаас ялгаж чаддаггүй түүнийг зураг мэтээр хүлээн авч компьютер луу хөрвүүлдэг. Иймээс скайнераар компьютер лүү хөрвүүлэн оруулж ирсэн текст бичвэрийг "Microsoft Word" гэх мэт текстэн мэдээлэлтэй ажилладаг програмуудаар засварлах боломжгүй байдаг.

Харин та скайнераар хөрвүүлэгдэн орж ирсэн эдгээр бичвэрүүдийг засварлах шаардлага гарвал оптик дүрслэлүүдийг таних систем буюу "Character recognition system (OCR)"-ийг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр зургийг ASCII код болгон хувиргадаг.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа ихэнх скайнеруудад энэхүү "OCR" системийг дагалдуулах болсон.

OCR програмуудаас надад хамгийн их таалагддаг нь FineReader.

Бусдад тааламжтай харагдацгаая

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Dagiimaa
Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр л өөрийгөө тордоход л хангалттай. - Энэтхэг йогчдын өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод 2 нүдээ /6-10 удаа/, магнай, гарын шуу, хүйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв, хүйтэн усаар шавшиж занш. Гайхалтай үр дүнд хүрнэ. - Өглөө бүр буцалсан ус ууж бай. /Зөгийн балтай бол сайн/. Өтгөн хаталт, хоол боловсруулалтанд сайн. - Өглөөний хоол цай хөнгөн, чанарлаг байна. Лууван үрээд, аягандаа хийхээс бүү залхуур. - Тараг түлхүү хэрэглэж бай. Эмэгтэй хүний гоо сайханд нэн чухал хамгийн сайн, үнэтэй будаг ч химийн бодис агуулж байдаг. Зарим үед юу ч түрхэхгүй байх нь нүүрний арьсыг амраадаг. - Хэрэв нүүрээ будсан бол оройд яаж ч ядарсан арилгаж унтаарай. - Ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв. Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрүүл мэндтэй салшгүй холбоотойг бүү мартаарай.

Хавар аа гэж турчмаар байдаг

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Dagiimaa
Үр дүн сайтай юм байна лээ шүү Дэлгэрэнгүй»

Супер принтер

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa

PrePeat Desktop Printer Can Erase/Write Documents

Цаад  Япончууд чинь янз бүрийн юм зохиож байх юм аа. Энэ принтер нь ашигласан цаасаа өөрөө цэвэрлээд дахиад шинээр хэвлэчихдэг юм байна. Гэхдээ тусгай давхаргатай цаас гэнээ. Нэг цаасыг 1000 хүртлэх удаа дахин ашиглаж болox бөгөөд ашиглагдсан цаасан дээрх хорыг цуглуулаад дахин хэдлэхэдээ  ашигладаг болохоор хор бас бага зарцуулдаг гэсэн байх юм. Харин үнийн хувьд 5000 орчим доллар бөгөөд энэ үнэнд нь 1000 ширхэг тусгай цаасны үнэ багтаж байгаа юм гэнээ. Үнэндээ  принтерийн өөрийнх нь үнэ нь 2000 доллар хүрэхтэй үгүйтэй гэнэ лээ шүү.

ooh nice photo

 Дэлгэрэнгүй»

Афоризм

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa

Сэтгэлгээ сайтай, ухаан нь задарсан хүмүүс хор шартай байдаг.

Би аль болохоор бага унтдаг.Намайг унтаж байхад бусад хүмүүс ажиллаж байгаа гэж бодоход өөрийн эрхгүй босоход хүрдэг. Даниэль Ларон

Нэр хүнд бол асар их баялаг

Алдаа болгоны ард ухаарал, ялагдал бүхний цаана ялалт хүлээж байдаг.

Мөрөөдлөө биелүүлэхийг хүлээх биш биелүүлэхийн тулд хөдлөх хэрэгтэй.

Ярьж буй зүйлээсээ арав дахин их унших хэрэгтэй.

Хойшоо эхэлж болно. Гэхдээ ухарсан алхмаасаа илүү том алхмаар урагшилдаг байх хэрэгтэй.

Хэзээ ч зарж болох тийм зүйлийг худалдан ав. Кессон

Aporism

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Dagiimaa
Aporism, and the problem of democracy in mathematics education.
 
Ole Skovsmose
 
 
The following notes are based upon two papers ‘Aporism: Uncertainty about Mathematics’ and ‘Linking Mathematics Education and Democracy’ which both will appear in Zentralblatt fьr Didaktik der Mathematik. The notes may serve as an introduction to my lecture.
 
 

A Paradox

"In the last 100 years, we have seen enormous advances in our knowledge of nature and in the development of new technologies. ... And yet, this same century has shown us a despicable human behaviour. Unprecedented means of mass destruction, of insecurity, new terrible diseases, unjustified famine, drug abuse, and moral decay are matched only by an irreversible destruction of the environment. Much of this paradox has to do with the absence of reflections and considerations of values in academics, particularly in the scientific disciplines, both in research and in education. Most of the means to achieve these wonders and also these horrors of science and technology have to do with advances in mathematics." This is how Ubiratan D’Ambrosio, in ‘Cultural Framing of Mathematics Teaching and Learning’, introduces a section about mathematics and society.

According to the Enlightenment, scientific development and human progress are closely related. Therefore it seems a paradox that science can be related to human destruction. This paradox questions the optimistic assumption, that science also sustains progress in an economic and political sense. Has science come to play a dual role? Is science related not only to human progress but also to human disaster? Does mathematics play a double-role, representing both reason and unreason in social development?

 

Aporism

The Greek word aporeo means ‘being in a loss’ or ‘being without resources’. Aporism represents an uncertainty about how to understand and criticise the ‘social agency’ of mathematics. Aporism is an expression of a concern for decoding also the horrors that might be associated with applications of mathematics.

Aporism acknowledges the possibility that pure reason may turn into perverted forms, meaning that the ideal harmony between reason, scientific development and human and social progress is broken. As part of the rationalistic perspective, reason ensures the progressive qualities of knowledge, but aporism accepts the possibility that pure reason develops pathological cases, and that some of these are connected to the development of mathematics.

Aporism elaborates on the paradox mentioned by D’Ambrosio. On the one hand, mathematics is a condition for technological wonders, on the other hand, mathematics appears to be part of a destructive force also associated with technology. Reason, in the shape of ‘instrumental reason’, becomes problematic.

 

The Formatting Power of Mathematics

If mathematics is interpreted as language, the speech act theory of language will raise the question: What can be done by means of mathematics? Mathematics can be interpreted not only as a descriptive tool, but also as a source for action. This brings into focus the notion of ‘symbolic power’ and the theme of ‘knowledge and power’. Mathematics as a possible source for technological action and we may consider the thesis of the formatting power of mathematics: Social phenomena are structured and eventually constituted by mathematics.

In Descartes’ Dream: The World According to Mathematics, Davis and Hersh provide a long list of examples of prescriptive use of mathematics which leads to some sort of human or technological action: "We are born into a world with so many instances of prescriptive mathematics in place that we are hardly aware of them, and, once they are pointed out, we can hardly imagine the world working without them. Our measurements of space and mass, our clocks and calendars, our plans for buildings and machines, our monetary system, are prescriptive mathematisations of great antiquity. To focus on more recent instances ... think of the income tax. This is an enormous mathematical structure superposed on an enormous pre-existing mathematical financial structure. ... In American society, there are plentiful examples of recent and recently reinstated prescriptive mathematisation: exam grades, IQ’s, life insurance, taking a number in a bake shop, lotteries, traffic lights ... telephone switching systems, credit cards, zip codes, proportional representation voting ... We have prescribed these systems, often for reasons known only to a few; they regulate and alter our lives and characterise our civilisation. They create a description before the pattern itself exists." This illustrates the scope of the thesis of mathematical formatting.

However, my claim is not that the thesis of the formatting power of mathematics is true. The only claim is that the thesis expresses a possible truth, and that this possibility is important to consider when mathematics and mathematics education are investigated from a social and political point of view. Nor is the claim that the thesis is simple. Naturally, it does not make sense to claim that mathematics per se has a formatting power. The thesis concerns mathematics in context. Social, political and economic interests can be pursued by means of the powerful language of mathematics. In this way the thesis of the formatting power of mathematics becomes a thesis of the existence of an interplay between mathematics as a source for technological actions and other sources for social development.

 

The Vico-Paradox

According to Giambatista Vico, the rationalist idea that it is possible to come to understand nature and the whole universe, expresses a blasphemy: How can humankind imagine that, by its limited resources, it could come to understand the creations made by an almighty and omniscient God? Each individual human being has only a limited knowledge and a limited power. God, as the creator of the universe, can understand how it works, but only the creator will be able to understand his work. What human beings can hope to understand is what they themselves have been able to create.

The Greek techne refers to human creation. Following Vico’s line of ideas, we should expect it possible for the human mind to grasp technology which is the paradigm of human creations. But when we consider the functions of technology we are lost. Humankind is not in control of technology, not even from a conceptual point of view. We are unable to express effects of technology, whether intended or unintended. This, I want to call the Vico paradox: Not even what we ourselves have constructed are we able to grasp and to understand.

We no longer live in ‘nature’. Our environment is structured and organised into a ‘techno-nature’. Science has provided us with means for describing and predicting natural phenomena, which can be used for technological inventions. But when we face techno-nature, which includes our own constructions, then natural sciences fail. Scientific knowledge of nature is not sufficient for interpreting the totality of nature and human construction. Neither sciences nor ‘critique of culture’ do provide us with means for clarifying the effects of science.

 

Mathematics Education

Does mathematics education produce critical readers of mathematical formatting? Or does mathematics education prepare a general acceptance of the formatting, independent of the critical nature of the actual formatting?

Essential functions in the technological society depend on how a competence in mathematics is distributed by means of the educational system. Mathematics education can serve as a ‘blind’ instrument for providing the mathematical competence in a form that is ‘adjusted’ to the present technological development. The structure of the educational system can make sure that the mathematical competence is distributed in such a way that, for instance, the ‘adequate’ number of people, needed in developing the information technology, in fact receive a sufficient mathematical competence.

Mathematics education can also make sure that the ‘inverse competence’ is in place and distributed in a functional way, meaning that a sufficient number of people come to understand that mathematics is not their business. Excluding a certain number of people from a competence can also be ‘functional’. (A potential group of critics are eliminated.) In ‘Mathematics by All’, John Volmink writes: "Mathematics is not only an impenetrable mystery to many, but has also, more than any other subject, been cast in the role as an ‘objective’ judge, in order to decide who in the society ‘can’ and ‘cannot’. It therefore served as the gate keeper to participation in the decision making processes of society. To deny some access to participate in mathematics is then also to determine, a priori, who will move ahead and who will stay behind."

Mathematics education is facing a problem of democracy. In my lecture I want to discuss aspects of this problem.

Уулзалзалгүй удлаа шүү ! Андуудаа

2010 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Dagiimaa

Блогоо нээгээд сар орчим болжээ.Чин үнэнийг хэлэхэд блогоо нээсэн зорилго минь ГАДААД ХЭЛИЙГ СОНИРХОН СУДЛАГЧИДАД тэр дундаа ЯПОН ХЭЛийг судалж байгаа ирээдүйдээ ...нийтэд зориулсан билээ.

Гэсэн хэдий ч мэдлэг нэмгин дээр саваагүй зандаа хөтлөгдөөд хорвоо ертөнтийн бүгдийг сонирхон оруулсан ч зорилгоо ухамсарлаад устгасан.

Мэдээж хааяа дэггүйтэж  таараа гэхдээ хичээнээ..

Бүгдээрээ идэвхийлэн суралцаж эх орноо нүдний цөцгий мэт хайрлан эх орноо хөгжүүлцгээе! Жоохон сүц болчихов уу? Гэхдээ буруу юм байхгүй тийм ээ